Шинэ коронавирусийн халдварын тархалттай холбоотойгоор энэ сарын 10-наас 25-ныг хүртэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжихээр болсон билээ. Тиймд ирэх долоо хоногт цахимаар зохион байгуулагдах арга хэмжээ, тэмцээн уралдаануудын талаарх мэдээллийг багцлан хүргэж байна.
СУРГАЛТ
1. СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГТ СУРАЛЦЪЯ!
Хэзээ: Дөрөвдүгээр сарын 17-нд 20 цагт
Хаана: Онлайнаар
Зохион байгуулагч: “Edu Grow” онлайн сургалт
Үргэлжлэх хугацаа: 1+ цаг
Тайлбар: Цахим орчны олон давуу талын нэг нь өөрийн бизнесээ ямар ч зардалгүйгээр сурталчлах боломж юм. Түүнчлэн бараг хүн болгон интернет хэрэглэж буй өнөө үед маркетингийг хамгийн шуурхай, хүртээмжтэйгээр хийж болно. Гэхдээ маркетингийн дүрэм журмыг мөрдөж, сайтар ойлгохгүй бол алдаа эндэгдэл гаргах нь мэдээж. Иймээс та уг сургалтад хамрагдсанаар сошиал сувгуудын онцлогийг мэдэж авах боломжтой.
Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
2. “НЯГТЛАН БОДОГЧ ГЭЖ ХЭН БЭ?” МЭРГЭЖИЛ СУРТАЛЧЛАХ ӨДӨРЛӨГ
Хэзээ: Дөрөвдүгээр сарын 18-ны 15 цагт
Хаана: Онлайнаар
Зохион байгуулагч: Санхүү, эдийн засгийн их сургууль
Үргэлжлэх хугацаа: 1+ цаг
Тайлбар: Сурагчид ЭЕШ-даа бэлдэн, амьдралын том сонголтуудын нэг болох мэргэжлээ сонгохоор бодлогоширдог цаг иржээ. Мэргэжлээ сонгож амжаагүй эсвэл ирээдүйд нягтлан бодогч мэргэжлээр ажиллахаар төлөвлөсөн ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад зориулж уг мэргэжлийн талаар мэдлэг олгохоор СЭЗИС-ийн багш, төгсөгчид илтгэл хэлэлцүүлэх юм.
Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
ҮЗВЭР ҮЙЛЧИЛГЭЭ
3. “ЯПОНД СУРАЛЦАЦГААЯ” ОНЛАЙН ҮЗЭСГЭЛЭН
Хэзээ: Дөрөвдүгээр сарын 17,18-ны 12.00-17.00 цагт
Хаана: Онлайнаар
Зохион байгуулагч: “License” академи
Үргэлжлэх хугацаа: Бямба, ням гарагт 5 цагийн турш үзэсгэлэн нээлттэй байна.
Тайлбар: Япон улсад суралцахыг хүсдэг оюутан сурагчид уг үзэсгэлэнгийн үеэр сонирхсон сургуулийнхаа багш нартай шууд холбогдож, асуултынхаа хариултыг авах боломжтой. Япон хэлгүй хэмээн санаа зовж байгаа бол орчуулагчийн тусламжийг авч болох юм.
Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
УРАЛДААН ТЭМЦЭЭН
4. “УС, НАМГАРХАГ ГАЗРЫН АМЬДРАЛ” ГАР ЗУРГИЙН УРАЛДААН
Бүтээл хүлээн авах хугацаа: Дөрөвдүгээр сарын 31-нийг хүртэл
Зохион байгуулагч: Дэлхийн байгаль хамгаалах сан
Тайлбар: Ус, намгархаг газрын ач холбогдол болон уг газрын хамгаалалтад тулгарч буй асуудлуудад анхаарал хандуулах зорилготой энэхүү тэмцээнд 5-18 насны хүүхдүүд оролцох боломжтой. Уралдаанд оролцсон хүүхэд бүрд батламж гардуулах аж.
Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
Бүтээл хүлээн авах хугацаа: Тавдугаар сарын 21-нийг хүртэл
Зохион байгуулагч: ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс болон Монголын хүүхдийн урлан бүтээх төв
Тайлбар: Уралдаанд 1-12-р ангийн сурагчид оролцох ба 1-3, 4-6, 7-9, 10-12-р анги гэсэн ангиллаар тус бүр таван байр шалгаруулна. Бүтээлд тавигдах гол шаардлага нь цагдаагийн байгууллагын 100 жилийн түүхэн хөгжлийг судлан, бүтээлдээ тусгах юм.
Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
6. ВИДЕО КОНТЕНТИЙН УРАЛДААН
Бүтээл хүлээн авах хугацаа: Дөрөвдүгээр сарын 20-ныг хүртэл
Зохион байгуулагч: Дэлхийн санхүүгийн түүхийн музей
Тайлбар: Таван сая төгрөгийн шагналын сантай уг тэмцээнд Дэлхийн санхүүгийн түүхийн музейн үзмэрүүдийг судалж таван минутын дүрс бичлэгийн бүтээл бэлтгэн оролцох юм. Баг хоёр гишүүнтэй байх ба оюутан залуучууд нас харгалзахгүй оролцох боломжтой.
Та ЭНД дарж уг эвентийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх