Хүрэн баавгай дунджаар 20-30 насалдаг


Л.Амарцэцэг | YOLO.MN
2024-01-26
Гэрэл зургийг: Envato

Хүрэн баавгай нь Монгол орны Хөвсгөл, Хэнтийн нурууны зүүн бие, Монгол дагуурын хээрийн Улз, Онон гол, Монгол Алтайн баруун хойт хэсэг, Их Хянганы салбар уулсын тайга, ойт уулсаар тархсан.Байгаль цаг уурын онцлогоос шалтгаалан 10-11 сараас 3 заримдаа 5 сар хүртэл, 5-6 сар ичнэ. Хүрэн баавгайн сонирхолтой баримтуудаас хүргэж байна.

  • Биеийн урт 180-240 см, сэрвээ орчим өндөр 90-150 орчим см, хойд тавхайн урт 13-30 см, сүүлийн урт 6-21 см.
  • Бие гүйцсэн эр баавгай 140-400 кг, эм 100-210 кг жинтэй байдаг.
  • Эвш хээлээ 180-220 орчим хоног тээж, ичээндээ байх үедээ 1, 2 сарын хооронд 1, голдуу ихэр, хааяа 4 хүртэл тооны бамбарууш гаргана.
  • Хүрэн баавгайн үс урт, сахлаг, зөөлөн байдаг. Чих богино, дугуйвтар. Өнгө хувирамтгай боловч ихэвчлэн хүрэн байдаг. Хөл, нуруу, хажуу тал хар хүрэн өнгөтэй. Хүрэн баавгай хүчирхэг хумстай бөгөөд урд хөлний дунд хурууны хумс 80 мм хүрдэг, сүүл жижигхэн, бараг биеийн үснээс цухуйдаггүй.
  • Байгалийн нөхцөлд 20-30 жил, тэжээвэр нөхцөлд 40 хүртэл насална.
  • Хүрэн баавгай элдэв идэштэн амьтан хэдий ч ургамлын үр жимснээс гадна зарим тохиолдолд мах иднэ. Иймээс монгол орны махчны хамгийн том төлөөлөгч гэж үзэж болно. Хүрэн баавгай ургамлын үр тарааж тухайн экосистемийн тараагч болж өгдөг.  

Монгол улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолоор баталсан ховор амьтны жагсаалтад бүртгэсэн, Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах конвенцийн II хавсралтад бүртгэгдсэн. Тархац нутгийн 21 орчим хувь улсын тусгай хамгаалалттай нутагт хамрагдсан.

#мэдээ