“Netflix”-ийн шинэ хэрэглэгчдийн тоо цар тахлаас хойших хамгийн өндөр дүнгээр өсөв


Bloomberg TV Mongolia | YOLO.MN
2024-01-25

“Netflix”-ийн борлуулалтын ашиг шинжээчдийн таамгийг давж, 8.83 тэрбум ам.доллар болж өсөөд байна

2023 оны IV улиралд “Netflix” платформд 13.1 сая хэрэглэгч шинээр бүртгүүлсэн байна. Энэ дундаас Европ, Ойрх Дорнод, Африкийн бүс нутагт таван сая гаруй захиалагч шинээр бүртгүүлжээ.  Энэ нь тус компанийн хувьд цар тахлаас хойших, хамгийн өндөр улирлын өсөлт болсон төдийгүй, “Wall Street”-ийн шинжээчдийн таамгийг даваад байна. Тухайлбал: “Wall Street”-ийн шинжээчид “Netflix”-ийн захиалгыг дунджаар 8.91 саяар өснө гэж таамаглаж байв.

Мөн тус компанийн борлуулалтын ашиг ч шинжээчдийн таамгийг давж,  8.83 тэрбум ам.доллар болж өссөнийг тайлангийнхаа үеэр танилцуулжээ. Ингэснээр “Netflix”-ийн хувьцааны ханш биржийн дараах арилжаагаар 8.9 хувиар, бүтэн жилийн байдлаар 38 хувиар өсөж, 535.91 ам.доллар хүрээд байна.

#мэдээ