Мануулын дархлалын систем сул тул нэгнээсээ халдвар авахгүйн тулд үржлийн үед л цугладаг
Гэрэл Зургийг: Envato
Мануул нь гэрийн тэжээвэр муурын хэмжээтэй, Монгол оронд амьдардаг зэрлэг муур юм. Мануулын тухай сонирхолтой баримтуудаас хүргэж байна.
- Мануул нь төв азийн тал хээрт 1000-4000 орчим метрийн өндөрт нутагладаг.
- Муурын төрлөөс ялгаатай нь дугуй хүүхэн хараатай. Хөл нь богино, бандгар, үс нь урт, өтгөн. Үсний өнгө улирлаа даган өөрчлөгдөнө
- Шөнийн идэвхтэй, ул мөр бараг үлдээдэггүй тул тоо толгойг тодорхой гаргахад хэцүү байдаг
- Мануул дээд тал нь зургаан зулзага гаргах бөгөөд ногоолой гэж нэрлэнэ. Тавдугаар сарын эхээр төллөж эх мануул нь есдүгээр сар хүртэл тэднийгээ өсгөнө.
- Мануул нь дархлалын систем нь сул тул нэгнээсээ халдвар авахгүйн тулд үржлийн үед цуглаж бусад үед ганц ганцаараа амьдарна.
- Мануул нь дэлхийн улаан номын жагсаалтад устаж болзошгүй амьтдын тоонд ордог байна.
Эх сурвалж: Экологийн Цагдаагийн алба