Хэрэм өвөл ичдэггүй ч ид хүйтэнд идэвх нь буурдаг


Сондор | YOLO.MN
2024-01-20

Хэрэмний талаарх сонирхолтой баримтуудыг хүргэж байна.

1. Монгол оронд бараан хэрэм хэмээх нэг зүйл бий.

2. Бараан хэрэм (Sciurus vulgaris) Хангай, Хэнтий, Хөвсгөл, Их хянган, Монгол-Алтайн ой тайгад тархсан, Ой модонд амьдрахад зохилдсон, сагсгар 140-220 мм урт сүүлтэй, хойд мөчид урдхаасаа бараг хоёр дахин урт, биеийн урт 160-280 мм, жин 280- 350 грамм хүрнэ.3. Өвлийн улиралд хэрэмний чихний үзүүрт “бийр” мэт урт багц үс ургана. Гуужилт III-IV сараас эхэлж, Х сарын сүүлээр хөрс гүйцэж, үс сахлаг болж ноолууржина.

5. Хэрэм хушны самар, шилмүүст модны үр боргоцой, мөөг, жимсгэнэ, холтос зэргийг бас иднэ. Хэрэм өвөл ичихгүй, харин өвлийн ид хүйтэнд идэвх буурна.

6. Хэрэм модны хонгил буюу орой дунд хэсэгт хуш, шинэс моддын мөчрийг үелүүлэн овоолж модны холтос, хөвд, хаг, шилмүүс, шувууны өд зэргийг зөөлөвч болгон дэвсэж үүр засна.

7. Хэрэмний зассан үүрийг “хурил” гэнэ.

8. Хэрэм гайхалтай ажилсаг амьтан. Тэрээр намар мөөг, элдэв жимс боловсорсон үед хатаагаад, өөрийн үүр орчим газар олон арван үүцийг бэлтгэж, хатаасан муудахгүй болсны дараа хурааж ариглана. Хуш модны самрыг 2-6кг хүртэл цуглуулж, өөр ялгаатай газар нөөцөлдөг ажээ. Дүн өвлийн цас ихтэй, шуургатай, хүйтэн үед үүрэндээ нөөцөлсөн хоолоо зөөж идээд дугжирч байдаг. Тиймээс гадуур үзэгдэх нь цөөрнө.

Эх сурвалж:Экологийн цагдаагийн алба

 

#мэдээ