Өчигдөр буюу нэгдүгээр сарын 18-нд Hyuna болон Highlight хамтлагийн гишүүн асан Yong Junhyung нар өөрсдийн Инстаграмм хаягтаа далайн эргийн хажууд хөтлөлцөөд явж буй зургаа хийснээр олны анхаарлыг нэлээдгүй татаад байна.
Hyuna Yong Junhyung-ний оруулсан постон доор “Биднийг сайнаар хүлээж аваарай” хэмээн коммент үлдээжээ. Мөн фенийхээ үлдээсэн “Таны үерхлийг дэмжиж байна, гоё үерхээрэй” гэсэн сэтгэгдэл дээр зүрх дарсан, зургаа нийтлэхдээ зүрхтэй эможитой тайлбартай байсан зэргийг нь харвал үерхлээ зарласан бололтой.
Тэдний энтертайнментууд болзооны цуурхалд хариу өглөө.
Hyuna-ийн агентлаг AT AREA "Бид уран бүтээлчийнхээ хувийн амьдралд оролцохгүй" гэв. Харин Yong Junhyung-ийн BLACK MADE агентлаг “Уран бүтээлчийн хувийн амьдрал учраас батлахад хэцүү байна” гэсэн хариултуудыг өгчээ.
Hyuna, Yong Junhyung нар өмнө нь Cube Entertainment-ийн уран бүтээлчид байсан билээ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх