Френки Жорданд юу гэж хэлэв?


YOLO.mn | YOLO.MN
2023-03-10

Ойр хавьд чинь ижил хүйсийн хүнээ крашладаг хэр нь түүнийгээ хэлж чадахгүй, бусдын хэлэх үгнээс айсаар яваа нэгэн байдаг юм биш биз?

Тэгвэл чамд сонирхолтой түүх үзүүлье. Фрэнки бол Жорданы үеэл. Жордан ойрд жаахан стресстэй байгаа тухайгаа Фрэнкид хэлжээ. Гэхдээ Жордан юунаас болж хямарсан гээч?

Сүүлийн үед түүнд таалагддаг “краш”-ууд нь хөвгүүд байх болсон гэнэ. Жордан энэ асуудлаа Фрэнкид хэлэхэд тэр түүнийг огтхон ч үгүйсгэсэнгүй. Харин ч оронд нь дэмжиж “Хүмүүс татагдах хүндээ л татагдана. Тэр нь ижил хүйстэн байна уу, эсрэг хүйстэн байна уу хамаагүй. Үүнд буруу зүйл юу ч байхгүй. Чи юу мэдэрч байгаагаа мэдрэх эрхтэй” гэж хэлэв.

Хүн бүрд Фрэнки шиг зөвлөгч байдаг ч болоосой. Ил гарна гэж сонсож байсан уу? Энэ нь гей, лесбиян, бисексуал, трансжендэр хүн бусдад үүнийгээ хэлэхээр шийдэхийг хэлнэ. Тэрхүү сонголтыг хүн өөрөө л хийнэ. Гэхдээ ер нь хүн өөрийн дотоод мэдрэмжээ хэзээ, яаж хуваалцахаа өөрөө л шийднэ шүү дээ. Чиний бэлгийн чиг баримжааг тодорхойлох цорын ганц хүн бол чи, зөвхөн чи. Хүн бүрд энэ эрх бий гэдгийг санаарай. Бас Фрэнки, Жордан хоёрын сонирхолтой ярилцлагыг бичлэгээс үзээрэй.

#UNFPA