Үгээр биш үйлдлээр илрэх жинхэнэ хайрын 7 хэлэмж


YOLO.mn | YOLO.MN
2024-01-11

Хайр сэтгэл гэдэг тодорхойлж хэлэхийн аргагүй олон өнцгийг шингээсэн нэгэн цул сэтгэл мэт. Энэ утгаар хүн бүрийн хайрын хэлэмж харилцан адилгүй. “Хайртай” гэх үгийг утгыг алдтал хэлэхээс илүүтэй түүнийг төлөөлөх олон жижиг үйлдлүүд хайр сэтгэлийг илүү баялаг, үнэн цэнтэй болгодог аж.  Тэгвэл үнэн бас жинхэнэ хайрын үгээр биш үйлдлээр илэрдэг 7 хэлэмжийг танд хүргэе.  

Утга учиртай бэлэг дурсгах 

Бэлэг заавал материаллаг эсвэл хэт үнэтэй байх албагүй. Харин зөвхөн тэр хүнд л зориулсан үнэ цэнийг тээж байх нь чухал. Жинхэнэ хайрын нэгэн хэлэмж бол таныг илтгэх сэтгэлийг бэлгийг тусгайлан зориулах онцгой мэдрэмжээр илэрнэ.  

Нөхцөл байдлыг мэдрэн халамжлах 

Бие сэтгэл тань тавгүй өдрүүдэд хамгийн сайн ойлгож, халамжилдаг хүн  бол танд хайртай тэр хүн юм.   

Үгүйсгэх аргагүй үнэнч харц 

Тэрээр тан руу ширтэх мөчид цаг хугацаа зогссон мэт санагдаж, тайван жаргалтай мэдрэмж төрдөг үү. Хэрэв түүний харцнаас тийм л ер бусын мэдрэмжийг авдаг бол энэ нь хайртай хүндээ л зориулах үнэнч харц аж.  

Таны хамгийн сайн ойлгож, мэдэрдэг

Үнэн дурласан хүнд таны хэлсэн үг, хийсэн үйлдэл, сонирхол, дуртай амттан гээд таны гэх бүхэн анхаарлыг нь татаж, хамгийн сайн ойлгож мэдэрдэг.  

Сонирхлыг тань хүндэтгэж, ижил зүйлийг эрэлхийлэх  

Сонирхол хоббиг тань дэмжиж, аль болох ойр байж хамтдаа хичээллэхийг эсвэл туслахыг хичээж буй бол энэ нь хайрын маш нандин хэлэмж юм.   

Таныг гэр бүл, найз нөхөдтэйгээ уулзуулахыг хүсэх

Нэгэнт эргэлзээгүй дурласан л бол тэрээр таныг гэр бүл, найз нөхөдтэйгөө танилцуулж, халуун дотно яриа өрнүүлэн, гүн сэтгэгдэл үлдээхийг зорино. Энэ нь та түүний амьдралд чухал нэгэн болохыг илтгэж буй.  

Таныг бодогдуулах дууны жагсаалт  

Дуу хөгжим бол нандин хайрын илэрхийлэл болдог. Тиймээс таны сонсох дуртай дууг сонсохыг илүүд үзэн өөрийн дуртай дуугаа хуваалцдаг хүн бол үйлдлээрээ таныг халамжилж буй хэрэг.  

Эх сурвалж: Hackspirit

 

#нийтлэл