Эхний шатандаа амжилттай тэнцэж, ярилцлагын шатанд орсон танд юуны өмнө баяр хүргэе! Энэ бол таны тэнцэх магадлал 50 хувиар нэмэгдэж байгаагийн илтгэл бөгөөд ийм амжилт гаргаж чадсан өөрөөрөө бахархаж, баяр хүргээрэй.
Таны ур чадвар, туршлага энд хүрэхэд тусалсан бөгөөд цаашлаад ярилцлагад амжилт гаргахад тань туслах нь гарцаагүй. Энэхүү нийтлэлээр интернетийн орчин дахь шинэ технологи болох ChatGPT ашиглан хэрхэн ярилцлагад бэлдэж, амжилттай тэнцэх талаар хуваалцаж байна. Хэдийгээр Английн засгийн газрын Чевенингийн тэтгэлэгт тулгуурласан ч, энд заасан аргачлалыг бусад тэтгэлэг болон ажилд орох ярилцлагад ч ашиглах боломжтой.
1. ChatGPT-тусламжтай судалгаа хийх
Эхний ээлжинд шинэ ChatGPT бичих талбар нээж, Чевенингийн шалгуур, тэтгэлгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл асуухаас гадна, мөн ChatGPT танд энэ ярилцлагад яаж тусалж чадах талаар асуугаарай. Хайлтын түүх, ямар команд өгч байгаа нь илэрц хэр оновчтой байхад нөлөөлдөг тул зөвхөн энэ цонхондоо тэтгэлэг, ярилцлагатай бүх мэдээллээ оруулж, дундуур нь өөр хамааралгүй асуулт асуухгүй байх нь чухал.
Жишээ нь: “I have been invited for a Chevening scholarship interview and I'm seeking guidance on how to effectively demonstrate the key criteria during my interview. Could you provide detailed information on each of the Chevening scholarship criteria and offer advice on how I can best showcase these qualities and experiences during my interview?”
2. Эсээгээ задлан шинжлэх
Эсээгээ бичиж, илгээснээс нэлээд хугацаа өнгөрсөн тул дахин уншиж, сайтар задлан шинжлэх нь чухал. Энэ эсээ чухам таны ур чадвар, цаашдын амжилтыг харуулж чадсанаар та ярилцлагад уригдсан байгаа. Тиймээс ярилцлага мөн таны энэ эсээнд тулгуурлах нь тодорхой. Эсээгээ өөртөө нэг сануулж уншиж үзэхийг зөвлөж байна. Дараа нь ChatGPT-д оруулж, боломжит ярилцлагын асуултууд үүсгэх команд өгнө. Ингэхдээ маш сайн тайлбарлаж өгөхөөс гадна, илгээх товчийг нэг л удаа дарахыг анхаараарай.
Жишээ нь: "I would like assistance in preparing for my Chevening scholarship interview. Could you please analyze my essay in the context of the Chevening scholarship criteria and create a list of potential mock interview questions based on this analysis?"
3. Түлхүүр үг, амжилт илтгэх үйл үгийн жагсаалт гаргах
Чевенингийн тэтгэлгийн өөрийн хэрэглэдэг үг, хэллэгүүдийг ярилцлагын явцад хэрэглэн хариулснаар таны хариулт хүрч буй хүнд илүү оновчтой, “голыг нь олж хэлсэн” сонсогдоно. Ялангуяа Чевенинг удирдах болон харилцаа холбооны чадварыг тэргүүнд тавьдаг тул эдгээр чадварын хүрээнд хэрэглэгддэг үгнүүдийг ярилцлагадаа хэрэглэх нь чухал. Үүнээс гадна, өөрийнхөө өмнөх туршлагыг танилцуулахдаа эдгээр амжилт, үр дүн илтгэх үйл үг хэрэглэснээр таны хариулт илүү тодорхой, үр дүнд тулгуурласнаас гадна, өнгөрсөн хугацаанд хэрхэн өөрийгөө хөгжүүлж чадсаныг илтгэж, бусдаас цойлж гарах боломж өгдөг.
Эдгээр үгсийг ChatGPT хэдхэн секундийн дотор Чевенингийн бүх интернэт дэх мэдээллээс шүүж, гаргаж өгнө гэдэг маш их цаг хэмнэсэн сайхан боломж юм.
Жишээ нь: "Could you provide a list of keywords and achievement-oriented words commonly associated with the Chevening Scholarship criteria? I am looking for terms that encapsulate qualities such as leadership, networking, academic excellence, and potential impact, which are integral to the scholarship. Additionally, please include action verbs that effectively convey accomplishments and skills relevant to these criteria."
4. STAR аргачлалаар хариултаа бэлдэх
ChatGPT-с энэ аргачлалын талаар дэлгэрэнгүй тайлбар авч болохоос гадна, 2-р алхамд үүсгэсэн асуултад хариулсан хариултаа эргээд ChatGPT-д оруулж, таны хариулт ямар байсан, хаана сайжруулалт хэрэгтэй байгаа талаар хариу дүгнэлт авах боломжтой. Ингэж хариултууддаа утга агууламж, логик дараалал гэх мэт чанарын хувьд дүгнэлт авсны дараа өгүүлбэрийн бүтцийн хувьд илүү оновчтой, зөв үгийн сонголттой хариулт болгохын тулд дараах байдлаар дахин шалгаж болно.
Жишээ нь: 1. Below is my answer using STAR method to the question “Can you tell me a time you demonstrated a leadership skill”, I want you to analyze my answer and provide feedback; 2. Now I want you to improve my answer to make concise and result oriented.
Нийтлэл бичсэн: О.Удвал
О.Удвал нь 2016 онд Английн засгийн газрын Чевенингийн тэтгэлгээр суралцах хугацаандаа Чевенингийн тэтгэлийн “Social Media Ambassador”-р ажиллаж байсан.
Ярилцлага амжилттай болох нь та хэрхэн болоод хэр их бэлдсэнээс шууд хамааралтай. Энэ бяцхан зөвлөгөө таны ярилцлагын бэлтгэлд тус болсон гэж найдаж. Хэрэв танд ярилцлагад хэрхэн бэлдэх талаар, мөн туршилтын ярилцлага хийж, зөвлөгөө авах хэрэгцээ байгаа бол ЭНД дарна уу.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх