Ханиадыг түргэн хугацаанд эдгээх 8 арга


Б. Мөнхтуяа | YOLO.MN
2024-01-09

Ханиад нь томуугийн вирусээр үүсдэг амьсгалын замын гоц халдварт өвчин юм. Шинж тэмдгүүд нь ихэвчлэн долоо хоног орчим үргэлжилдэг бөгөөд хүнд шинж тэмдгүүд хоёроос гурван долоо хоног болох нь бий.  

Энэ удаагийн нийтлэлээрээ бид ханиадыг түргэн хугацаанд эдгээх 8 аргыг санал болгож байна. Анхааруулж хэлэхэд биед чинь ямар нэгэн зовуурь ажиглагдаж буй бол яаралтай эмчид хандаж, өөрт тохирох эмчилгээг хийлгээрэй. 

Гэртээ үлдэх 

Ханиад томуутай тэмцэхийн тулд бие махбодид цаг хугацаа, эрч хүч шаардлагатай. Тиймээс гэртээ байх нь эдгэрэхэд туслахаас гадна бусад хүмүүст халдварлахаас сэргийлнэ.Мөн бусадтай харьцахаас зайлсхийж, хувийн эд зүйлсээ тогтмол ариутгах нь чухал. 

Шингэнээ нөхөх 

Биеийн алдсан шингэнээ нөхөх нь мөн л чухал. Ургамлын гаралтай цай, зөгийн балтай цай, бүлээн ус уух зэргийг ууж шингэний дутагдлаа нөхөж болно.  

Хангалттай нойр авах 

Ердийнхөөсөө эрт унтаж амраарай. Мөн өдрийн цагаар унтаж бие махбодоо сэргээж болно. 

Зөв амьсгалах 

Хамар битүүрсэн үед унтах бүү хэл амьсгалахад ч хэцүү байдаг. Тиймээс өөрт тохирсон амьсгалын дасгал хийгээрэй. 

Эрүүл хоол хүнс идэх 

Хорыг хороор гэдэг шиг зайрмаг, чипс идэх хүслээ даран тэжээллэг хоол, хүнс хэрэглээрэй. Шинэхэн жимс жимсгэнэ, хүнсний ногоо нь шаардлагатай амин дэм, эрдэс бодис, антиоксидантаар хангаж, дархлааг нэмэгдүүлдэг байна. 

Агаараа чийгшүүлэх 

Хуурайшилттай орчин нь ханиадыг даамжруулах эрсдэлтэй. Тиймээс өрөө тасалгаандаа чийг нэмэх нь чухал шүү.  

Эмчийн заавраар эм хэрэглэх 

Ханиад хүрсэн даруйдаа эмийн сан оролгүй харьяа эмнэлэгтээ хандаарай. Учир нь өөрийн зоргоор хүчтэй антибиотик, эм хэрэглэх нь эргээд биеийн байдлыг улам дордуулах аюултай.  

Сэтгэл зүйн хувьд эрүүл байх 

Бидний сэтгэл хөдлөл, сэтгэл зүй нь эрүүл мэндэд шууд нөлөөдөг. Тиймээс сэтгэл зүйгээ тогтвортой байлгаарай. 

Эх сурвалж: healthline 

#нийтлэл