Харвардын их сургууль хүний арьсаар бүтээсэн хавтсыг номноос нь салгажээ


А.Номин | YOLO.MN
2024-03-30

Харвардын их сургуулийн захиргаанаас хүний арьсаар бүтээсэн номын хавтсыг салгаж, зохих газарт шилжүүлэхээр болсныг мэдэгджээ.

Их сургуулийн номын санд 1930-аад оноос хойш хадгалагдаж буй “Destinies of the Soul” нэртэй номын хавтсыг хүний арьсаар хийсэн болохыг 2014 онд эрдэмтэд тогтоож байв.

Харвардын их сургууль “Удаан хугацаанд судалж, зөвшилцсөний эцэст гарал үүсэл, ёс суртахууны хувьд зөрчилдөөнтэй уг номын хавтас нь хүний биеийн үлдэгдлийн хувьд Харвардын номын санд байхад тохиромжгүй” хэмээн үзсэн байна

Тус номыг 1880-аад оны үед Францын зохиолч Арсен Хуссэй бичсэн бөгөөд Людовик Буланд хэмээх эмч найздаа номоо бэлэглэж байжээ. Харин Людовик Буланд тухайн үед эмнэлэгт нь нас барсан эмэгтэй нурууны арьсаар найзынхаа номонд хавтас хийсэн нь энэ аж. 

Людовик Буланд номны завсарт “Хүний зүрх сэтгэлийн тухай өгүүлэх уг номонд хүний арьсан хавтас хэрэгтэй гэж үзсэн тул эмэгтэй хүний нурууны арьснаас авч хавтсыг хийсэн” гэсэн тэмдэглэлийг үлдээсэн байжээ.

Хүний арьсаар номын хавтас хийх үзэгдэл 16-р зууны үед дэлгэрсэн гэж үздэг аж. 

Эх сурвалж: ВВС

#мэдээ