“Улс төрийн мэдээлэл харилцаа”-ны магистрын тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэллээ


YOLO.mn | YOLO.MN
2024-01-06

Конрад-Аденауэр-Сан (КАС), Монгол Улсын Их Сургуулийн УТСОУХНУС-ийн Улс төр судлалын тэнхим хамтран “Улс төрийн мэдээлэл харилцаа”-ны магистрын тэтгэлэгт хөтөлбөрийг зарлалаа.

 
 
Зорилго: 

Олон улсын улс төрийн сэтгүүл зүйн чиг хандлага, стандартыг баримтлан ажиллах, мэргэжлийн ёс зүйг төлөвшүүлсэн сэтгүүлчдийг магистрын түвшинд бэлтгэх 
 
Хөтөлбөрийн үргэлжлэх хугацаа: 

2024 - 2025 оны IV улирал 
 
Хөтөлбөрийн агуулга: 

Судалгааны магистрын хөтөлбөр нь нийт 32 кредит. Үүнд, 19 кредитийн танхимын хичээл /Судалгааны арга зүйн хичээл, улс төр судлалын мэргэжлийн заавал судлах ба мэргэшүүлэн сонгох хичээл болон олон улсын сэтгүүл зүйн хичээл/, 4 кредитийн эрдэм шинжилгээний ажил, 9 кредитийн магистрын судалгааны ажил байна. 
 
Хөтөлбөрт элссэнээр: 

  • Англи хэлээр улс төрийн мэдээ, нийтлэл КАС-ийн вэб хуудсанд нийтлэх боломжтой; 
  • Конрад-Аденауэр-Сангийн дэргэдэх Төрийн байгуулалтын Экспертийн Зөвлөлөөс эрхлэн гаргадаг “Төрийн байгуулал судлал” эрдэм шинжилгээний сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэх; 
  • МУИС-ийн УТСОУХНУС-ийн Улс төр судлалын тэнхимийн багш, судлаачдын судалгааны төсөл хөтөлбөрт хамрагдах боломжтой. 

Сонгон шалгаруулалтанд тавигдах шалгуур үзүүлэлтүүд: 

  • Сэтгүүл зүйн бакалавр (Голч дүн 3.0 ба түүнээс дээш); 
  • Монгол хэлний ярианы ур чадвар, найруулга зүй, хэл зүй, зөв бичих дүрмийн өндөр мэдлэгтэй; 
  • Нийгмийн идэвхтэй (улс төр, нийгэм, хүмүүнлэг сайн дурын ажил болон бусад салбарт);
  • Ёс зүйн хэм хэмжээг өөртөө төлөвшүүлсэн;  
  • Сэтгүүл зүйн салбарт мэргэжлийн түвшинд ажиллаж, ардчилсан хөгжил, шударга ёс, нийгмийн сайн сайхны төлөө бодитой хувь нэмэр оруулах хүсэлтэй; 
  • Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй бол давуу тал болно; 
  • КАС, МУИС-ийн УТСОУХНУС-ийн Улс төр судлалын тэнхимээс зохион байгуулах аливаа сургалт, хурал, үйл ажиллагааг дэмжин ажиллах, оролцох боломжтой байх; 
  • Тэтгэлэг горилогч нь МУИС-ийн "Улс төрийн мэдээлэл харилцаа - Судалгааны магистр"-ын (E 038802) хөтөлбөрт (burtgel.num.edu.mn) 2024 оны 01 дүгээр сарын 10-ны 17:30 цагаас өмнө онлайнаар бүртгүүлж, бүртгэлийн хуудсыг материалд хавсаргахыг анхаарна уу. 

Жич: Сэтгүүл зүйгээс өөр мэргэжлийн бакалавртай боловч мэргэжлийн сэтгүүлчээр ажилладаг бол сонгон шалгаруулалтад оролцох боломжтой. 
 
Лавлах утас: 8096 6226 

 

#мэдээ