Шилдэг шатарчид шагналаа гардав


Сондор | YOLO.MN
2017-01-16

Монгол Улсын Үндсэн хуулийн өдөрт зориулсан Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд болж, тэмцээний шилдгүүдийг шалгарууллаа.

Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тав дахь удаагийн тэмцээнд түрүүлсэн шатарчдад Улсын Их Хурлын дарга М.Энхболд өргөмжлөл, медаль, мөнгөн шагнал гардуулж баяр хүргэв.

Энэ удаагийн тэмцээнд эрэгтэйчүүдээс нийслэлийн Баянгол дүүргийн шатарч Э.Энх-Амгалан 8 оноогоор түрүүлж, Баянзүрх дүүргээс оролцсон М.Алтангэрэл 7 оноогоор, Чингэлтэй дүүргийн оролцогч Б.Насанжаргал 6.5 оноогоор хоёр, гуравдугаар байр эзэлж, Хөвсгөл аймгаас оролцсон Д.Хашхүү, нийслэлийн Сүхбаатар дүүргийн оролцогч Б.Бат-Эрдэнэ нар шагналт байрт шалгарлаа.

Харин эмэгтэйчүүдээс нийслэлийн Баянгол дүүргийн оролцогч Г.Отгонтуяа 7 оноогоор тэмцээнийг тэргүүлсэн бол Сүхбаатар дүүргийн оролцогч Л.Мөнхзаяа, Сонгинохайрхан дүүргээс оролцсон М.Жаргалсайхан нар тус бүр 6 оноогоор гуравдугаар байрт шалгарсан байна.

#sport #chess #freetime