Анхны болзоо, анхны үнсэлт бидний сэтгэлд тодхон үлдэж, дурсамжид хадгалагддаг билээ. Хэрэв та хоёрын харилцаа эхэн үедээ байгаа бол дараах 10 үйлдлийг хийхээс зайлсхийгээрэй.
Утсаа байнга шалгах
Энэ нь ёс суртахуунгүй байдлыг илтгэхээс гадна тухайн хүнээс илүү утас чинь чухал мэт сэтгэгдлийг төрүүлнэ.
Үйлчилгээний ажилтантай бүдүүлэг харьцах
Нийгмийн статусаа нэмэгдүүлэхийн тулд үйлчилгээний ажилчидтай бүдүүлэг харьцдаг хүмүүс цөөнгүй. Үүнийг уншиж суугаа чи тэдний нэг биш гэдэгт итгэлтэй байна.
Өмнөх харилцаагаа тасралтгүй ярих
Өмнөх харилцаагаа тасралтгүй ярих нь зохисгүй бөгөөд харилцаанд томоор нөлөөлнө.
Өөрийгөө үл хайрлах
Аливаа харилцаанд анхны сэтгэгдэл чухал үүрэгтэй бөгөөд өөртөө анхаарал халамж тавихгүй байх нь бусдыг хүндэтгээгүйн шинж юм.
Хэт өндөр эго
Сайрхаж, бусдыг доош хийх нь сэтгэл татам байдал биш харин ч хамгийн том улаан туг юм.
Цаг баримтлах
Анхны болзоон дээр эмэгтэй нь хоцрох ёстой гэсэн түгээмэл ойлголтоос татгалзаарай. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэт хоцрох нь эсрэг хүнийхээ цаг завийг үл хүндэтгэж буйг илтгэнэ.
Хаалттай сэтгэлгээ
Хэн нэгний үзэл бодлыг үл хүндэтгэж, аливаа зүйлийг нэг өнцгөөс харж буйгаа илтгэх нь тохиромжгүй үйлдэл.
Ганцаараа ярих
Харилцан яриа бус нэг хүн давамгайлж ярих нь эсрэг хүнийхээ бодол санаа, мэдрэмжийг сонирхохгүй байгааг илтгэнэ.
Эх сурвалж: awarenessact.com
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх