АЮУЛГҮЙ байдлаа хангаж, эрсдэлгүй зорчих нь АЗ ЖАРГАЛ билээ


Б.Ирээдүй | YOLO.MN
2022-06-30


- Аюулгүй, Аз жаргалтай цуврал контент -

"Тоёота Сэйлс Монголиа" ХХК-аас Зам тээврийн ослын тоог бууруулах, жолооч нарыг замын хөдөлгөөнд соёлтой, зөв оролцохыг контентоор дамжуулан уриалах зорилготой "Аюулгүй Аз жаргалтай" аяныг хоёр дахь жилдээ зохиож байна.

Жолооч нар ихэвчлэн хурд хэтрүүлэх, автомашины бүрэн бүтэн байдлаа хангаагүй байх, ядарсан үедээ жолоо барих зэрэг хэд хэдэн шалтгаанаас болж осол гаргадаг. Тиймдээ ч замын хөдөлгөөнд оролцохдоо нэн тэргүүнд өөрийн болон бусдын аюулгүй байдалд анхаарч, эрсдэл, осолгүй зорчихыг эрхэмлэдэг.

Жолооч, зорчигч та үр хүүхэд хайртай хүмүүсээ хамгаалж аюулгүйн бүсээ зүүж хэвшээрэй. Аюулгүйн бүс хэрэглэх нь зөвхөн жолооч төдийгүй зорчигчийн хүлээх үүрэг бөгөөд ослын үед гарах гэмтэл, хор уршгаас сэргийлэхэд нэн чухал үүрэгтэй.

Автомашины аюулгүйн бүсийг зөв хэрэглэвэл урд суудалд сууж явсан хүнийг 40-50 хувиар, хойд суудалд сууж явсан хүнийг 70-75 хувиар осол гэмтэл, эрсдэлээс хамгаалдаг гэсэн судалгаа бий.

Аюул, эрсдэлгүй, эрүүл байж тайван амгалан зорчих нь аз жаргал билээ.

#Мэдээ