Бат бөх нойрсоход тань туслах 8 арга


Б. Мөнхтуяа | YOLO.MN
2024-01-04

Өдрийн турш нозоорч, анхаарал төвлөрөхгүй байх нь чанартай нойроо аваагүйн шинж. Ингээд уншигч та бүхэнд бат бөх нойрсоход тань туслах 8  аргыг хүргэж байна.  

Унтах болон сэрэх цагаа тохируулж сурах 

Маргааш амралтын өдөр гэж бодон шөнөжин кино үзэж, утас оролдох нь нойрны тэнцвэрийг бүхэлд нь унагадаг. Үүний үр дүнд ядарсан мэдрэмж төрдөг төдийгүй эрт унтаж амрахад хүндрэл үүсдэг. Тиймээс унтах болон сэрэх цагаа тохируулж, амралтын өдрөөр хүртэл нойрны тэнцвэрээ хадгалж, эрүүл амьдралын хэв маягт суралцаарай 

Стрессээ хянах 

Ажил, хичээл дээр стресстэх нь нойртой холбоотой гэж Америкийн сэтгэл судлалын нийгэмлэгээс мэдээлжээ. Тиймээс өдрийн турш стрессээ хянаж, өөртөө тохирсон бясалгалын арга барилд суралцах нь зүйтэй.  

Телевиз, гар утсаа унтлагын өрөөнөөс хол байлгах 

Унтахаас дор хаяж 30 минутын өмнө электрон төхөөрөмжөөс татгалзаж хэвшээрэй. Учир нь дэлгэцийн гэрэл бие махбодод унтах цаг болсныг илтгэх мелатонин дааврыг ялгаруулахаас сэргийлж нойрыг алдагдуулдаг. 

Нүдний хаалт зүүх 

Нүдний хаалт нь өрөөнд нэвтэрч буй гэрлийг хаахаас гадна мелатонинг нэмэгдүүлдэг. Тухайлбал  гадаах орчны гэрлийн нөлөө дотоод орчинд нэвтрэх нь зарим хүнийг нойргүйдэн сэрвэлзхэд хүргэдэг аж.   

Гадна дуу чимээг тусгаарлах 

Гадна орчны дуу чимээг тусгаарлах аль эсвэл намуухан дуу сонсох нь илүү хурдан унтахад тусалдаг болохыг тогтоожээ. 

Унтахынхаа өмнө юу идэж буйгаа ажиглах 

Халуун ногоотой, хүчиллэг хоол хүнс нь зүрхний шарх үүсгэдэг бөгөөд энэ нь нойронд саад учруулж болзошгүй юм. 

Усны хэмжээгээ тохируулах 

Хоол хүнстэй ижил усны хэмжээгээ тохируулах нь нойронд чухал нөлөөтэй. 

Эх сурвалж: everyhealth.com 

 

#нийтлэл