Асахи Сонины Тэтгэлэгт Хөтөлбөрийн бүртгэл эхэллээ


YOLO.mn | YOLO.MN
2024-01-03

Япон улсад ажиллангаа суралцах боломжийг оюутан залууст өгдөг Асахи Сонины Тэтгэлэгт хөтөлбөрийн бүртгэл эхэллээ.  

Тавигдах шаардлага: 

  • 19-26 настай ( 1999 оны 4 сарын 1-ээс 2006 оны 11 сарын 1-ний хооронд төрсөн байх )
  •  Ганц бие, хүйс харгалзахгүй  
  • 12 ба түүнээс дээш жилийн боловсролтой байх 
  •  Аль нэг боловсролын байгууллага төгсөөд 5 жилээс дээш хугацаа хэтрээгүй байх 
  •  Гэмт хэрэгт холбогдож байгаагүй байх 
  • Дадлагажигч ажилтнаар Япон улсад ажиллаж байсан түүхгүй байх 
  • Япон улсад суралцах, оршин суух зөвшөөрөл хүсэх өргөдөл гаргаад буцаагдсан түүхгүй байх
  • Япон Улсад түр оршин суух хугацаандаа албадан байдлаар нутаг буцаагдсан түүхгүй байх 
  • Бие бялдрын хувьд эрүүл , элдэв хууч өвчингүй байх  
  • Гэр бүлийн гишүүд нь одоо болон өнгөрсөн хугацаанд Япон улсад хууль бусаар оршин сууж, хууль бусаар хөдөлмөр эрхэлж байсан түүхгүй байх 

Япон улсад суралцах хугацаа:  

2025 оны 3 сарын дунд үеэс 2027 оны 3 сарын дунд үе хүртэл Япон улсад сурах сургууль: 

  1. Шинжюкү Япон хэлний сургууль 
  2. Иватани Япон хэлний сургууль 
  3. Аояма гакүэн Япон хэлний сургууль 
  4. Канрин Япон хэлний сургууль   

Ажиллах газар: Асахи сонин түгээлтийн газар 

Ажлын агуулга: Өглөө болон оройн сонин хүргэлт

Тэтгэлэгийн агуулга : 

  • 2 жилийн сургалтын төлбөр 100% 
  • ️2 жил амьдрах байрын төлбөр 100% 
  • Ирэх очих 2 талын онгоцны тийз 100% 
  • Визийн төлбөр 
  • Монгол болон Япон дахь эрүүл мэндийн шинжилгээний зардал 

Хангамж: 

  • 1 сарын нийт цалин 132,703 иен (2019.10 сарын байдлаар) 
  • Ажлын үзүүлэлтээс хамаарч жилд 2 удаа шагналт цалин олгоно /7 сар, 12 сард / 
  • Жилд 1 удаа цалинтай ээлжийн амралт 
  • Ажлын хэрэгсэл : Ажлын хувцас, гутал, борооны цув 
  • Сургууль хүртэлх унааны зардал 5,000 иенээс давсан тохиолдолд илүү гарсан мөнгөн дүнг ажил олгогч хариуцна.  
  • Хөдөлмөр ослын даатгал 

Тэтгэлэгийн талаарх мэдээллийн өдөрлөг : 

2024 оны 1 сарын 13-ны Бямба гараг, 12:00-13:30 

Анкет хүлээн авах хугацаа: 

2024 оны 1 сарын 3 -19 хүртэл 

Сонгон шалгаруулалт: 

  • 2024 оны 1-2 сар Анкетны сонгон шалгаруулалт, Бичгийн шалгалт болон ярилцлагын шалгалт 
  • 2024 оны 3 сар Япон хэлний сургалт 
  • 2024 оны 10 сар Япон талын ажил олгогч Захирлуудын ярилцлагын шалгалт 

ЗАРДЛЫН БАТЛАН ДААГЧ 

ЗУУЧЛАЛЫН ХӨЛС  

ЯПОН ХЭЛНИЙ МЭДЛЭГ шаардлагагүй. 

ХЭРХЭН_БҮРТГҮҮЛЭХ_ВЭ?  

  •  Постер дээрх QR кодоор бүртгэлийн анкетыг татан авч хэвлэн, өөрийн гараар гаргацтай үнэн зөв бичиж бөглөнө. Цээж зургийг заавал наасан байх шаардлагатай. 
  • Бөглөсөн анкетыг 1 сарын 19-ний Баасан гарагийн 18:00 цаг хүртэл хүлээн авна.   

Хаяг: Урт цагааны баруун талд байрлах Их найман шарга төв, Голомт банктай хаалга, 9 давхар, 906 тоот 

Анкетыг ажлын өдрүүдийн 09:00-18:00 цагийн хооронд хүлээн авахыг анхаарна уу! 

Бүртгүүлэх үедээ авчрах зүйлс:  

  • Иргэний үнэмлэх ( ТҮЦ машины лавлагаа байж болох ба хүчинтэй хугацаа хэтрээгүй байх!) 
  • Бүртгэлийн хураамж 5000 төгрөг

Эх сурвалж: Монгол Японы Залуучуудын Хамтын Ажиллагааг Дэмжих Төв-АСАХИ

#мэдээ