Цаг хугацааны 365 өдрийн тоолуурт заавал шингээх 5 үнэт зүйл


YOLO.mn | YOLO.MN
2024-01-03

Цаг хугацааны тоолуур шив шинэхэн 365 өдрийг заан эргэлээ. Жил солигдох мөчлөгт хүн бүр өнгөрсөн 365 өдрийг дүгнэж, ирэх өдрүүдийг хэрхэн өнгөрүүлэх талаар төлөвлөн үсрэнгүй өөрчлөлт гаргахыг эрмэлздэг. Гэвч өсөлт бүр давчуу цаг хугацаан дахь гэнэтийн үсрэлт биш гэдгийг ямагт санах хэрэгтэй. Ахиц дэвшил бол тогтвортойгоор өөрчлөгдөх бодит аргачлал шүү дээ. Тиймээс энэ жил хичээл сурлага, ажил амьдрал, эрүүл мэнддээ онцгой анхаарахаар төлөвлөсөн бол танд дараах таван зөвлөгөөг хүргүүлж байна.  

Сэтгэцийн эрүүл мэндийг нэн тэргүүнд тавь 

Цар тахлын дараах сүүлийн хоёр жилийн хугацаанд хүмүүс сэтгэл зүйн асуудлуудтайгаа нүүр тулж улмаар үүнээс үүсэх элдэв мэдрэмжид шаналж эргээд түүнийгээ даван туулахын тулд чармайх болсон. Тэгвэл та энэ жилийн төлөвлөгөөндөө илүү уужуу байж хэрийн зүйлд нурмайхгүй дотоод сэтгэлийн амар амгаланг өөртөө төлөвшүүлэхийг зориорой.  "Та чухам юу хүсэж байна вэ?, Үүнд хүрэхийн тулд юу хийж байна вэ? 

Та төлөвлөсөн зүйлээ биелүүлнэ гэж өөртөө амласан бол зогсонги байдлаас үйлдэл рүү шилжих хэрэгтэй. Сэтгэлд багтсан томоохон зорилгоо тухайлан хувааж гүйцэтгээрэй. Мөн сошиал сүлжээнд хэт их цаг өнгөрөөхийн оронд хэрэгтэй подкаст, мэдлэг тэлэх ном сонин гарчиглаарай. Мөн тэмдэглэл хөтөлж, бясалгал хийх нь сэтгэцийн эрүүл мэндийг сэв хийтэл нь өргөх болно.  

Санхүүгийн баталгаа бий болгох 

Санхүүгийн асуудлыг шийдвэрлэх нь бидний амьдралд тодорхой байдал, зорилготой бүтцийг бий болгоход чухал нөлөөтэй. Санхүүгийн дарамт, гэнэтийн зардалд хямрахгүйн тулд бага багаар хуримтлал үүсгэ. Энэ нь илүү аюулгүй найдвартай мэдрэмжийг төрүүлэхээс гадна, ирээдүйд итгэлтэй стрессгүй амьдралыг бий болгоход дэмтэй. 

Сайн дурын ажил хийх 

Нөхцөлгүйгээр бусдад туслах нь өөрийн зорилгоо ухамсарлаж, бие махбодын хийгээд сэтгэл зүйн эрүүл мэндэд  мэдэгдэхүйц өөрчлөлтийг авчирдаг. Өөрийн хүсэл сонирхолд нийцэх бүлгэмд нэгдэн орон нутгийн болоод төв суурин газрын тусламж хэрэгтэй хүмүүст гар сунгахыг санал болгоё.  

Итгэлцэл хүндлэл дээр тогтох бат бэх нөхөрлөлийг тогтоох  

Тиймээ нөхөрлөл бол ид шид. Хүнд хөнгөн сорилт, санаа чилээх асуудлаар дүүрэн амьдралд бүхнийг умартан хэзээд сэтгэлээ тэжээх амтат дурсамжийг бүтээх найз нөхөдтэй байна гэдэг юутай сайхан. Хэрэв та итгэл дүүрэн нөхөрлөлийг хараахан бүтээж чадаагүй бол энэ онд өөрийн сонирхсон клуб, хөтөлбөрт хамрагдан санаа сэтгэл нийлэх дотно нөхдөө олж дотносоорой. Утга учиртай харилцаа тогтоох нь аз жаргалтай сэтгэл хангалуун мэдрэмжийг өдөөдөг.  

Биеийн эрүүл мэндийг сахих 

Дасгал хөдөлгөөний үр дүн өдөр тутмын амьдралд мэдэгдэхүйц нөлөө үзүүлдэг гэдгийг танд тухайлан сануулъя. Өдөрт ердөө 20 минутыг биеийн эрүүл мэнддээ заавал зарцуулж хэвшээрэй. Төвлөрч удаан суухаас илүүтэй хорьхон минутын багахан хөдөлгөөн биеийн эрчмийг сайжруулж,сэтгэл зүйг сэв хийтэл нь өргөдөг юм шүү. Та дуртай дуугаа, цуврал киногоо, сонирхолтой подкаст сонсонгоо булчингаа ажиллуулснаар стрессийг 70 хүртэл хувь бууруулах боломжтой аж.  

Эх сурвалж: Forbes

#нийтлэл