ФОТО: 45 дахь удаагийн ТОКИО МОТОР ШОУНААС...


А.Ихсанаа | YOLO.MN
2017-11-09

Сондгой тоотой жилүүд Автомашины салбарын хувьд хамгийн ачаалалтай байдаг байх. Франкфурт, Токио хотуудад хоёр жил тутамд зохиогддог олон улсын авто үзэсгэлэнгүүд жил бүр болдог Женев, Детроитын авто үзэсгэлэнгүүдтэй давхацна.

Харин Парисын авто үзэсгэлэн л ганцаараа тэгш тоотой жилүүдэд зохиогдоно. 45 дахь удаагийн Токиогийн авто үзэсгэлэнг үзэх завшаан тохиож, 60 гаруй жилийн түүхтэй Японы Автомашин үйлдвэрлэгчдийн холбооны зохион байгуулдаг үзэсгэлэнг өнгөрсөн долоо хоногт үзэж сонирхов.

Токиогийн төвөөс хэдхэн километр зайд орших 100 мянган метр квадрат талбайг хамрах Токио Биг Сайт төвд 10 өдөр үргэлжилсэн шоунд Японы алдарт Nissan, Toyota, Honda, Suzuki, Yamaha гээд автомашин, мотоцикл үйлдвэрлэгчдээс гадна Volvo, Citroёn, BMW, Mercedes гээд барууны компаниуд ч оролцоно.

Тасалбарын үнэ том хүний 1800 иен буюу 36000 төгрөг орчим, хүүхэд 600 иен буюу 12000 төгрөг

Энэ жилийн хувьд 800 мянга орчим буюу олон нийтэд нээлттэй өдрүүдэд дунджаар 150-200 мянган хүн өдөрт энэхүү төвөөр орж, гарчээ. Гэхдээ ийм олон хүнтэй ч гэсэн шалган нэвтрүүлэх хэсэг нь дээд тал нь 10 минут л хүлээлгэх аж.

Олон нийтэд нээлттэй өдрүүдэд тасалбарын үнэ том хүний 1800 иен буюу 36000 төгрөг орчим, хүүхэд 600 иен буюу 12000 төгрөг юм байна. Хэрвээ орой 16:00 цагаас хойш ирвэл тасалбарын үнэ хоёр дахин хямдарна.

45 дахь удаагийн Токио Мотор шоунд компаниуд цахилгаан хөдөлгүүр, өөрийгөө жолоодох систем, хийлдэггүй дугуй, ус төрөгчөөр ажилладаг хөдөлгүүр гээд тээврийн хэрэгслийн ирээдүйн шийдэл бүрийг танилцуулж байв.

Энд дурдсан ихэнх шийдлийг бид өмнө нь харж, сонсож байсан учраас тийм ч сонин биш. Харин цахилгаан хөдөлгүүрийн туулах зай нэмэгдэж, гарын хөдөлгөөнөөр нээж, хаагддаг систем, биеийн хэлбэрээрээ өөрчлөгдөх суудал, зөвхөн Nissan гэдгийг илтгэх хөдөлгүүрийн чимээ зэрэг анхаарал татаж байсан юм.

ЯАГААД КОНЦЕПЦ ЗАГВАР ҮЙЛДВЭРЛЭГДДЭГГҮЙ ВЭ?

Ер нь бодоод байх нь концепц загвар гэдэг нөгөө хийлдэггүй дугуй, өөрийгөө жолоодох систем, цахилгаан хөдөлгүүр зэрэг ирээдүйн технологийг таниулах, дэндүү гоё загвартай боловч, хэзээ ч үйлдвэрлэгдэхгүй машинууд юм шиг.

Харин яг үйлдвэрлэх болоход зарим нэг шийдэл нь амьдралд нийцэхгүй, зарим нь хэтэрхий өндөр зардалтай гээд асуудал хөвөрдөг

Mazda Vision Coupe, Nissan IMx зэрэг загварууд гадна талаасаа үзэсгэлэнтэй бөгөөд дотор талдаа ирээдүйд хэрэглээнд нэвтрэх технологийн шийдлүүдийг агуулжээ. Цахилгаан хөдөлгүүр хамгийн эхэнд нэвтэрнэ.

Бүх нийтийн хэрэглээ болох хараахан болоогүй байна. Өөрийгөө жолоодох систем ч эхний байдлаар хэрэглээнд нэвтрээд багагүй хугацааг өнгөрүүлсэн хэдий ч өнөөдөр өдөр тутам хэрэглэх машинд хараахан нэвтрээгүй хэвээр.

Мотоциклийн хувьд өөрөө тэнцвэрээ олдог шийдлийг энэ оны эхээр Honda танилцуулж байсан бол Yamaha энэ удаагийн Токио Мотор шоунд өөрсдийн Motoroid хэмээх хиймэл оюун ухаантай загварыг танилцуулсан юм.

Зарчмын хувьд өөрөө тэнцвэрээ олдог, цахилгаан хөдөлгүүртэй мотоцикл нэвтрэх цаг ойртож байна гэсэн үг. Гэвч өнөөх л загвар нь өөрчлөгддөг, хуучин уламжлалаа хадгалдаг, шоуны үеэр танилцуулдаг концепц загвараа үйлдвэрлэдэггүй байдал өөрчлөгдөхгүй.

Үүнийг энгийнээр загвар зохион бүтээгчийн мөрөөдлийг биелүүлэх гэж тайлбарлах аж. Загвар зохион бүтээгч “Ирээдүйд ийм байвал” гэж төсөөлсөн бүхнээ шингээж, үзэсгэлэнгийн үеэр бусдад харуулна.

Харин яг үйлдвэрлэх болоход зарим нэг шийдэл нь амьдралд нийцэхгүй, зарим нь хэтэрхий өндөр зардалтай гээд асуудал хөвөрдөг аж. Жишээлбэл 1950-60-аад оны үед бөмбөгөр шилэн дээвэртэй концепц загвар хандлага болж, хүмүүс ч 2000 он гэхэд ийм загварын машин унадаг болно гэж төсөөлөх болжээ.

Гэвч ийм загварын машин нарны гэрлийг шууд тусгаж, дотор нь сууж яваа хүнийг “жигнэх” нягууртай байж. Жолооч өдөр нь наршаад байвал ямар хэрэг байх билээ. Ингээд л концепц машинууд ихэвчлэн концепц хэвээр мартагддаг аж.

Гэхдээ зарим нэг концепц загварууд үйлдвэрлэгдсэн тохиолдлууд бий. BMW Z8, Nissan GT-R, Porsche 918 Spyder, McLaren P1 зэргийг дурдаж болно.

45 дахь удаагийн Токио Мотор Шоуны үеэрх фото сурвалжлагыг танд хүргэж байна. Зарим нэг сонирхолтой концепц загварууд нь үйлдвэрлэгдэх ч магад шүү дээ.

Honda Acura

Honda Acura


Honda-ийн танилцуулсан гурван концепц загвар. Цаад талаас NeuV, Sports EV, Urban EV

Honda-ийн танилцуулсан гурван концепц загвар. Цаад талаас NeuV, Sports EV, Urban EV






BMW Z4 концепц

BMW Z4 концепц








Lexus LS+ концепц

Lexus LS+ концепц



Porsche Panamera

Porsche Panamera


VW Buzz 2018

VW Buzz 2018


NIssan Leaf 2018

NIssan Leaf 2018


NIssan Leaf 2018

NIssan Leaf 2018



Nissan IMx концепц загвар

Nissan IMx концепц загвар



Nissan IMx концепц загвар

Nissan IMx концепц загвар








Toyota Concept-i

Toyota Concept-i



#Photo #Tokyo #Motor #Show