Толгой даарвал хараа муудаж, нулимс гоождог болох эрсдэлтэй


Б.Азбаяр | YOLO.MN
2023-12-24

Хүйтний эрч чангарч байгаа тул бүх насныхан, ялангуяа бага насны хүүхдүүд өсвөр насныхан хүйтэн сэрүүний улиралд гадаа гарахдаа тогтмол малгай өмсөхгүй бол нүдний хараа мууддаг гэдгийг ЭМЯ-наас анхааруулж байна.

Бага насны хүүхэд толгой хэсгээрээ температурын өөрчлөлтөд илүү мэдрэг байдаг тул заавал малгай өмсөх шаардлагатай аж.

Малгай өмсөхгүй байснаар:

  • Хараа муудах, нулимс гоожих
  • Сонсгол муудах
  • Толгой өвдөх /тархины судас нарийсах/
  • Дархлаа муудах
  • Томуу, томуу төст өвчин тусах
  • Үс хөлдөж хугарах зэрэг олон эрсдэлийг дагуулдаг.

#мэдээ