Тэмцээний хоёр дахь өдөр, Ази тивийг төлөөлөн оролцож буй Монголын "The MongolZ" баг дэлхийн чансааны 4-т бичигдэж буй, талбайн эзэн "Complexity Gaming" багийг хожлоо. Хэн нь хэсгээс гарч, хасагдах шатанд тоглохыг шийдэх BO3 журмаар болсон тоглолтод Монголын баг 2-0 (Inferno 13-3, Overpass 13-8) харьцаагаар өрсөлдөгчөө буулган авсан.
The MongolZ-ын багтсан "А" хэсгийг дэлхийн чансааны 19-т жагсдаг "Apeks" баг тэргүүлсэн бол TheMongolz ийнхүү хэсгийн хоёрдугаар байраар хасагдах шатанд тоглохоор болов.
Blitz-ээр ахлуулсан залуус тэмцээний нээлтийн тоглолтоо Complexity Gaming-ын эсрэг хийж "Ancient" дээр 16-14 харьцаагаар хожсон бөгөөд хэсгийн аваргын төлөө Apeks-тэй тоглож "Anubis"-т 13-6 харьцаагаар ялагдсан юм.
Харин эхний тоглолтдоо Apeks, хасагдахгүйн төлөө Complexity Gaming-тэй тоглосон, дэлхийн чансааны 12-т жагсдаг "GamerLegion" А хэсгийн сүүлийн байраар тэмцээнээ дуусгав.
Түрүүлсэн баг нь 50 мянган ам.доллар болоод "ESL Pro League S19"-т оролцох эрх авах тэмцээний B хэсгийг Оросын "Virtus.pro" баг тэргүүлсэн. Тэд маргааш 01:00 цагаас Монгол багийн эсрэг тоглоно.
The MongolZ "ESL Challenger League"-т түрүүлснээр 19 дэх удаагийн ESL Pro League-ын эрхийг аль хэдийн авчихсан. Энэ тэмцээн тэдний хувьд дэлхийн чансаагаа ахиулах томоохон боломж юм.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!