Сарын тэмдэг бол эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, бие физиологийн хамгийн эмзэг үе байдаг. Энэ үед бид энгийн байдаг үеэсээ бүх зүйлд илүү мэдрэмтгий болсон байдаг учраас идэж буй хоолоо хүртэл зайлшгүй анхаарах шаардлагатай болдог.
Анхны сарын тэмдэг ирэх үед бэлгийн боловсрол олгодоггүй, сарын тэмдгийн талаар хангалттай ойлголт байхгүйгээс үүдэн санаа зовох, шоглуулах, бусадтай ярихаас зайлсхийх тохиолдлууд охидод ажиглагддаг. Glocalitie-аас хийсэн судалгаагаар эцэг эхчүүдэд энэ сэдвээр хүүхэдтэйгээ ярилцах нь эвгүй байдаг тул хэрхэн ярилцахаа мэддэггүй. Судалгаанд хамрагдсан ээж нарын 34%, аав нарын 46% нь ийм яриа гарахаас зайлсхийдэг, хүүхдүүд сургууль дээрээ шаардлагатай бүх мэдээллийг авна гэж найддаг гэсэн байдаг.
Хэдий сургууль орчинд бэлгийн боловсролын талаар хичээл, мэдээлэл хүргүүлж байсан ч охид үе тэнгийнхнээсээ ичиж санаа зовон хүссэн мэдээллээ асууж чаддаггүй тохиолдолд хүрдэг. Тиймээс охидын итгэж найдаж хүндэлж явдаг эцэг эх нар маань охидтойгоо энэ сэдвээр ярих нь маш чухал гэдгийг ойлгох хэрэгтэй юм. Бэлгийн боловсрол, охидын ариун цэврийн талаар мэдлэг мэдээллийг охид хүргэх зорилгоор “Нано Интернэйшнл ХХК” Bella For Teens брэндтэй хамтран жил бүр зохион байгуулдаг охидын өдөрлөгийг энэ жил Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 142-р сургуульд амжилттай зохион байгууллаа.
Тус өдөрлөгийн хүрээнд бид мэргэжлийн эмч урьж охидын сарын тэмдэг, сарын тэмдгийн мөчлөг, бэлгийн боловсролын талаар мэдлэг мэдээллийг охидод хүргэж харилцан яриа өрнүүллээ. Мөн Bella For Teens брэндийн давуу талуудыг охидод танилцуулан ариун цэврийн бүтээгдэхүүнийг бэлэглэлээ. Тус өдөрлөгийг хамтран зохион байгуулсан 142-р сургуулийн хамт олон болон өдөрлөгт оролцсон 9-11 ангийн охиддоо талархал илэрхийлье.
#Чи_Бусдаас_Онцгой #Bella_For_Teens Bella Mongolia Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 142 дугаар сургууль
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх