Өнөөдөр дуучин Тэйлор Свифтийн төрсөн өдөр тохиож байна


YOLO.mn | YOLO.MN
2023-12-13

2023 оны энэ өдөр Америкийн поп дуучин Тэйлор Свифт АНУ-ын Пенсильвани мужид төржээ. Түүний аав хувьцааны брокер бол ээж нь Тэйлор болон түүний дүү Остиныг өсгөсөн сайн гэрийн эзэгтэй юм. Түүний урлагаар хүмүүжсэн бага нас уран бүтээлийн баялаг ертөнцийг уншигч танд хуваалцъя. 

Түүний бага нас: 

Түүний бага нас хөгжмийн урлагтай ойр өнгөрчээ. Тэрээр 11 настайдаа Филадельфи 76 багийн сагсан бөмбөгийн тэмцээний нээлтэд  "The Star-Spangled Banner" дууг дуулж байсан бөгөөд 12 настайгаасаа гитар тоглож, ая зохиож эхэлсэн. Түүнийг 13 настай байхад эцэг эх нь Пенсильвани дахь фермээ зарж Теннесси муж руу нүүсэн нь урлагтай илүү ойртуулсан аж.  

Тэйлор Свифт 2004 онд 14 настайдаа Sony/ATV-тэй дуу зохиогчийн гэрээ байгуулж өөрийн уран бүтээлээ олонд хүргэж эхэлсэн. Нэгэн тоглолтын үеэр түүнийг пянзны салбарын нөлөө бүхий эрхэм болох Скотт Борчетта анзаарсан нь  түүний анхны сингл " Tim McGraw " дуу  төрөх эхлэл болжээ. 

Түүний анхны дэбьют: 

Тэйлор Свифтийн 16 насандаа гаргасан анхны бие даасан цомог АНУ-д нэг сая гаруй хувь борлогдож, цагаан алтаар баталгаажжээ. Тэрээр 2007 оны арваннэгдүгээр сард  Country Music Association (CMA)-аас шилдэг шинэ уран бүтээлчийн Horizon шагналыг хүртэж, кантри хөгжмийн хамгийн тод залуу одоор тодров. 

Свифтийн хоёр дахь цомог болох Fearless (2008) нь түүнийг поп дууны нарийн мэдрэмжтэй гэдгийг илтгэж үзэгчдийг байлдан дагуулсан. Эл цомог нь эхний долоо хоногтоо хагас сая гаруй хувь борлогдон Billboard 200 чартад нэгдүгээр байранд жагссан аж. Түүний "You Belong with Me", "Love Story" зэрэг синглүүд дижитал зах зээлд ч алдартай хэвээр буй.  

Түүний 2023 онд хийсэн 53 аялан тоглолт улсынхаа ДНБ-д 4.3 тэрбум ам.долларын ашиг оруулж тэрээр албан ёсоор тэрбумтнуудын эгнээнд шилжсэн. Мөн түүнчлэн энэ онд “Spotify” дээр хамгийн их тоглогдсон дуутай уран бүтээлч болсон төдийгүй "Time" сэтгүүл дуучин бүсгүйг 2023 оны шилдэг хүнээр тодруулсан. 33 настай дуучин Тэйлор Свифтийн уран бүтээлийн замнал амжилт дагуулсаар буй. 

 

#нийтлэл