Гадаадын их дээд сургуулийн танилцуулга 14# Принстоны Их Сургууль


YOLO.mn | YOLO.MN
2023-12-07

АНУ-ын хамгийн анхны их сургуулиудын нэг бол Принстоны Их Сургууль.  Тус сургууль нь 2024 оны дэлхийн  шилдэг 100 Их сургуулиас зургаад жагссан.  

Принстоны Их Сургууль нь 1746 онд Нью Жерсигийн коллеж нэртэйгээр үүсгэн байгуулагдсан бөгөөд 1896 онд албан ёсоор Принстоны их сургууль болж нэрээ өөрчилсөн. 

Нийт оюутнуудын 98 хувь нь оюутны хотхонд амьдардаг ба 12 хувийг бакалаврын түвшний гадаад оюутнууд эзэлдэг.  

Принстоны Их Сургуулиас 40 гаруй Нобелийн шагналтан, Шинжлэх ухааны үндэсний цол тэмдэгтэн 17, хүмүүнлэгийн ухааны медалийг таван хүн хүртсэн бөгөөд дэлхийн тэргүүлэх судалгааны их сургуулиудын нэг юм. 

Сүүлийн жилүүдэд Нобелийн шагнал хүртсэн багш нарын дунд химич Томас Линдал, Осаму Шимомура, эдийн засагч Пол Кругман, Ангус Дитон, физикч Артур Макдоналд, Дэвид Гросс нар багтжээ. 

Нобелийн шагнал хүртсэн алдартай төгсөгчдийн тоонд физикч Ричард Фейнман, Роберт Хофштадтер, химич Ричард Смолли, Эдвин Мак Миллан нар ордог.  

Принстоны Их Сургуулийг АНУ-ын ерөнхийлөгч болох Жеймс Мэдисон, Вудро Вилсон нар төгссөн.  Бусад нэр хүндтэй төгсөгчдийн тоонд Мишель Обама, жүжигчин Жимми Стюарт, Брук Шилдс, Амазоны үүсгэн байгуулагч Жефф Безос, Аполло  нар багтжээ. 

  

Дэлхийн шилдэг 10 их сургуулийн нэгт зүй ёсоор багтдаг Принстоны Их Сургууль нь ногоон байгууламж, архитекторуудын гайхамшигт барилгаараа алдартай.    

Принстон кампус нь 180 орчим барилгатайгаас гадна 14 сая орчим сан хөмрөг агуулсан 10 номын сантай. Энэ нь жуулчдын дунд алдартай бөгөөд жил бүр 800,000 орчим хүн кампусаар зочилж, 2 тэрбум орчим долларын орлого олдог. 

Принстоны Их Сургууль нь суралцагч бүрд чанартай боловсролыг олгохыг чухалчилдаг. Тус сургуулийн тэтгэлэг болоод хөтөлбөрүүдэд оюутнууд ихээр хамрагддаг бөгөөд санхүүгийн хэрэгцээгээ 100% буцалтгүй тусламжаар хангах боломжтой. 

 

  

 

#нийтлэл