ФОТО: 2017 оны мотоциклуудын шинэ загварууд


Аска | YOLO.MN
2017-07-18

Ялангуяа хөвгүүдийн мөрөөдлийн нэгээхэн хэсэг бол яахын аргагүй "зэрлэг" мотоциклтой болоод зам дээр хурдлан давхих... тийм биш гэж үү? Хэрэв чамд хангалттай мөнгө байвал алийг нь авах вэ? Бид та бүхэнд 2017 оны хамгийн сүүлийн үеийн өндөр хурд бүхий мотоциклуудыг танилцуулъя.

1. Дукати 10985

1099сс мотор бүхий Дукати 10985 загварын мотоцикл нь цагт 272 км хурдлах хүчин чадалтай хамгийн эрэлт хэрэгцээтэй мотоциклуудын нэг юм.


2. BMW K 1200 S

BMW компаний үйлдвэрлэсэн BMW K 1200 S загвар нь 1157сс 16 цилиндр бүхий мотортой цагт 280км хүртэл хурдалдгаараа дэлхийд гайхагдаж байгаа юм.


3. Априлия RSV 1000R Милле

Априлия компанийн энэхүү мотоцикл нь 998сс V-твин мотор бүхий цагт 282 км хүртэл хурдлах чадвартай, загвар өнгө зүсийн хувьд ч олныг алмайруулж байна.


4. MV Агуста F4 1000R

Италийн Агуста үйлдвэрийн энэхүү загвар нь 1000сс мотортой бөгөөд цагт 296 км хурдалдаг байна.


5. Ямаха YZF R21

Японы Ямаха компанийн 2017 оны энэхүү шинэ загвар бүхий мотоцикл нь 998сс мотор, цагт 299км хурдлах чадвартай юм байна.


6. Хонда CBR 1100XX супер хар шувуу

Алдарт Хонда корпорацийн гаргаж буй Black bird буюу хар шувуу загвар нь 1137сс мотор, цагт 306 км хурдах чадвар бүхий сүр хүчит мотоцикл юм.


7. Сузуки Хаяабуса

Сузуки компанийн хамгийн хурдтай энэхүү мотоцикл нь цагт 312 км хурдалдаг юм байна.


8. Кавасаки Нинжа ZX-14R

Энэхүү загвар нь цагт 335 км хурдалдгаараа дэлхийд гайхагдаж байна.


9. МТТ Турбин УZК

Гиннесийн номонд хамгийн хүчирхэг мотоцикл үйлдвэрлэдгээрээ орсон Марин Турбин Техноложис компани нь энэ удаа ч цагт 365 км хурдалдаг мотоцикл бүтээсэн аж.


10. Кавасаки Нинжа Н2R

Итгэхэд ч бэрх хэдий ч цагт 400-аас дээш км хурдах хүчин чадалтай энэхүү мотоцикл нь дэлхийд одоогоор хоёрт бичигдэж байна.


11. Додж Томахаук

Додж компанийн энэхүү загвар нь цагт 650-аас дээш км хурдалдгаараа дэлхийн номер нэг мотоцикл юм.

#Photo #Top 11 #Fast #Motorcycles