Монголын Хөлбөмбөгийн Холбооноос жил бүр уламжлал зохион байгуулдаг футзалын өсвөрийн УАШТ-ий хагас шигшээгийн тоглолтууд өчигдөр боллоо.
Хөвгүүдийн 11, 13 хүртэлх насны хагас шигшээгийн тоглолтууд явагдаж өндөрлөлөө. 13 хүртэлх насны ангилалд Ховд аймаг, "ДМЮ" клубууд тоглоход Д.Нанжид дасгалжуулагчийн шавь нар 5:1-ээр хожлоо. Энэ насны нөгөө тоглолт "Арвис", "Хараацай" клубуудын хооронд өрнөхөд "Арвис" хаалгандаа гоол алдалгүй 4:0-ээр өрсөлдөгчөө буулган авлаа.
Дараа нь "Арвис" клубын 11 хүртэлх насны баг хагас шигшээгийн тоглолтодоо "Туулын Том Тулнууд"-ыг мөн 4:0-ээр хожлоо. Харин энэ насны битүү морь гэгдэж байсан Төв аймгийн баг өнөөдөр "Дэрэн" клубт 5:2-оор хожигдож өнөөдөр хүрэл медалийн төлөө "ТТТ" клубтэй тоглохоор боллоо.
Одоо МХБХ-ны футзалын ордонд охидын 11, 13, 15, 17 хүртэлх насны хагас шигшээгийн тоглолтууд явагдаж байна.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх