Залхууралтайгаа тэмцэхэд бэлэн үү?


YOLO.mn | YOLO.MN
2023-12-03

Хүний тархи шинэ зүйл эхлүүлэх талаар зургаан секундээс илүү бодоход л сөрөг дохио өгч эхэлдэг. Өдөр тутмын рефлекс болсон интернэт хэрэглээ зэрэг нь биднийг сатааруулж допаминыг ялгаруулдаг. Та залхуу байгаадаа биш таны тархи л оюун санааг захирдагтай холбоотой гэсэн үг. Гэхдээ үүнийг эерэг талаас нь ашиглаж, шинэ зүйл хийх мотиваци болгох боломжтой. Чухам яаж үүнийг зохицуулах талаар зөвлөмж хүргэе.  

profile-head-brain-thinking-innovation-vector-13697277.jpg

Бодолтойгоо  уралд 

Хийх ёстой зүйлээ бодсон л бол эхэл. Тархи сөрөг бодол бөөгнөрүүлж, юмсыг болохгүй талаас нь харж хойш тавихаас өмнө түрүүлж төлөвлөгөө гарга.  

Эхний алхмыг хэрэгжүүл 

Олон зүйлийг бодсоор байлгүй эхний алхмыг хэрэгжүүл. Дараа нь удаах алхамдаа төвлөр.  Хамгийн энгийн жишээ бол өдрийн төлөвлөгөө гаргалаа гэхэд өглөө босохдоо бодолтойгоо уралдаад 5 минут гэж хойшлуулалгүй шууд босох хэрэгтэй. 

Эерэг зүйл бод 

Дуртай зүйлээ бод. Өөрт тохиосон хөгжилтэй дурсамж, ирээдүйд хийх эерэг зүйлс, хайртай бүхнээ бод. Ингэснээр допамин ялгарч танд ямарваа нэг шинэ үйлдэл хийх сэдэл төрөх болно. 

Өөрийгөө амраа 

Мэдээж та робот биш.  Нойр нь эрч хүч, эрүүл мэнд, сэтгэл санаа, ой тогтоолт гээд бүхий л зүйлстэй шууд хамааралтай учраас 7-8 цаг заавал унтах хэрэгтэй. Цаашлаад өдрийн гучин минутын нойр бидний биеийг бүхэлд нь сэргээж өгдөг гэдгийг санаарай. 

Хэрэгжүүлэх бүртээ өөрийгөө сайшаа

Хийсэн зүйлээ үнэлж энгийн магтаалын үгсээр өөрийгөө үргэлж урамшуул. Энэ нь танд цаашид хийх том, жижиг бүхий л зүйлд маш том дэмжлэг, хүч болно. Мөн өөрийгөө хайрлах, үнэ цэнээ мэдрэх гээд энэ арга олон эерэг талыг дагуулдаг. 

Эцэст нь  уншигч танд АНУ-ын “ Үндэслэгч эцгүүдийг нэг”, Америк долларт царай нь хэвлэгдсэн Бенджамин Франклины “ Хөгжилтэй болохоор дуулж байгаа юм биш. Дуулж байгаа болохоор хөгжилтэй байгаа юм.”  гэх эшлэлээс хүргэж байна. Цаг биднийг хүлээдэггүй учраас яг одоо хийх зүйлсээ бодсоор байлгүй босоод зүгээр л хийж эхлээрэй. 

Эх сурвалж: “5 second rule” ном 

                                                                                                                                              Д.Дөлгөөн

#нийтлэл