$1,000,000 (3.46 тэрбум төгрөг) шагналын сантай "PGL Wallachia Season 3" тэмцээн маргааш Румын улсын нийслэл Бухарест хотод эхэлнэ.
PGL-ээс зохиож буй Dota2-ын $1,000,000 (3.46 тэрбум төгрөг) шагналын сантай "PGL Wallachia Season 3" тэмцээн маргааш Румын улсын нийслэл Бухарест хотод эхэлнэ.
Дэлхийн шилдэг 16 баг өрсөлдөх тэмцээнд Отгондаваагийн "sanctity-" Сүхбатын тоглодог "Natus Vincere" баг оролцоно.
Natus Vincere багийн эхний өрсөлдөгч нь 2024 оны дэлхийн аварга "Team Liquid" баг байх юм. Тоглолт 16:00 цагаас эхэлнэ.
Тэмцээний хэсгийн шат швейцар системээр болох бөгөөд түрүүлж гурав хожсон найман баг playoffs-т шалгарна.
О.Сүхбат хамгийн сүүлд "ESL One Bangkok 2024" тэмцээнд Natus Vincere багтайгаа оролцож 11-12-р байраар тэмцээнээ дуусгасан юм.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!