ЮНЕСКО-ийн форумд үг хэлсэн анхны Kпоп хамтлаг Seventeen боллоо


Б.Саранчимэг | YOLO.MN
2023-11-16

Хоёр жилд нэг удаа болдог ЮНЕСКО-гийн залуучуудын 13 дахь форумын тусгай хуралд  Seventeen хамтлаг оролцов. Ингэснээр  Seventeen хамтлаг ЮНЕСКО-гийн хуралдаанд үг хэлэхээр уригдсан  анхны Кпоп хамтлаг болжээ.
ЮНЕСКО-гийн төв танхимын  индэрт гарч, үзэгчдийг шуугиулсан тус хамтлагийхад  дэлхийн залуучуудад эв нэгдэл, итгэл найдварын мессежийг хүргэсэн аж.

Тэд илтгэлийн эхэнд хамтлаг байгуулагдсан түүх хийгээд анхны тоглолтын дараа хэт олны дээр залуухан гишүүдтэй зэргээр шүүмжлэлд өртөж байснаа дурдав. 
Хамтлагийн гишүүн бүр өөрсдийн гэсэн өвөрмөц хоолой, давуу талтай. Нэг нэгнээ ойлгож хэцүү үеүдэд ч хөгжилдөж, эв нэгдлийг чухалчилсан нь  Seventeen-ны давуу тал гэв. 

Хамтлагийн гишүүн  Жун төрөлх хятад хэлээрээ “Бид хувь хүнийхээ хувьд төгс биш байж болох ч хамтдаа хамгийн шилдэг нь. Хамтлагаараа бий болж буй бэрхшээл, ирээдүйн тодорхойгүй байдлыг даван туулж чадна гэдэгт итгэлтэй байна" гэв.

Эх сурвалж: Кorea Times 

#мэдээ