Найроби хотод 175 орны 1000 гаруй төлөөлөгчид хог хаягдлын талаар дорвитой шийдэл олохоор хуралджээ. НҮБ-ын мэдээлснээр хүмүүс жил бүр ойролцоогоор 430 сая тонн хуванцар үйлдвэрлэдэг бөгөөд үүний гуравны хоёр нь хаягдал болдог аж. 2060 он гэхэд хуванцар үйлдвэрлэл гурав дахин өсөж, тэр хэрээр байгальд үлдэх хаягдал мөн нэмэгдэх төлөвтэй байна.
НҮБ хуванцрын бохирдлыг бууруулахын тулд хуванцарыг үйлдвэрлэхээс эхлээд устгах хүртэлх бүх үе шатыг зохицуулах Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хороо байгуулахаар төлөвлөжээ.
Нийт таван үе шаттай хэлэлцээр одоо гурав дахь шатандаа явж буй аж. Нэг удаагийн хуванцар хэрэгслийг 90%-иар бууруулснаар 2050 он гэхэд далай тэнгисийн бохирдлыг 108 сая тонноор багасгах боломжтой.
Төсөл хэлэлцээрийн хүрээнд хуванцар бүтээгдэхүүн, сав баглаа боодлыг дахин боловсруулсан материалаар хийх албан ёсны шаардлага тавих аж.
Хог хаягдлын системд менежмент хийхэд их хэмжээний хөрөнгө оруулалт шаарддаг. Эл мөнгөн хөрөнгийг хуванцар үйлдвэрлэгчдийн тонн тутамд ногдуулах татвар, хүлээн авч буй үйл ажиллагаа эрхлэгчдийн татвараас тодорхой хувийг бүрдүүлэх юм.
Эх сурвалж: Times
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх