2030 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний салбарт ажлын байр багадаа 38 саяар нэмэгдэнэ


Bloomberg TV Mongolia | YOLO.MN
2023-11-15
Зургийг: Jung Yeon-Je/AFP/Getty Images

2019-2023 онд Энэтхэг улсад ногоон ажлын байр 223 хувиар өсжээ

2030 он гэхэд дэлхийн сэргээгдэх эрчим хүчний салбарт ногоон ажлын байр хамгийн багадаа 38 саяар нэмэгдэнэ гэж Олон Улсын Сэргээгдэх Эрчим Хүчний Агентлаг (IRENA) судалгаандаа онцоллоо. Түүнчлэн эрчим хүчний салбарт ажлын байр 139 сая хүрнэ гэж тооцоолжээ. Үүний 74 сая гаруй нь эрчим хүчний үр ашигтай зарцуулалт, цахилгаан автомашин, устөрөгчийн чиглэлийн ажлын байр байх аж.

Хамгийн эрэлттэй ногоон ажил мэргэжлээр хүрээлэн буй орчны инженер, төслийн менежер, хүрээлэн буй орчны хуульч, ногоон материалын инженер, ногоон маркетингийн менежер зэргийг нэрлэсэн байна.

БНЭУ-ын “Teamlease” компаниас гаргасан судалгаанд 2023 оны нэгдүгээр сард тус улсад ногоон ажлын байрны эрэлт өмнөх оны мөн үеэс 81 хувиар өссөнийг танилцуулжээ. Харин 2019 оны дөрөвдүгээр сараас 2023 оны дөрөвдүгээр сард буюу сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Энэтхэг улсад ногоон ажлын байр 223 хувиар өссөн тооцоолол гарсныг тодотгосон байна. Мөн тус улсын автомашины салбарт ногоон мэргэжилтнүүдийн эрэлт 307 хувиар өссөн нь анхаарал татаж байгаа юм.

#мэдээ