Мууранд нүүрний 276 хувирал байдгийг тогтоожээ


А.Номин | YOLO.MN
2023-11-02

АНУ-ын хоёр эрдэмтэн муурнууд хоорондоо харилцахдаа ямар ямар нүүрний хувирал гаргадгийг тооцож үзжээ. Ингэхэд нүүрний 276 өөр хувирал гаргадаг болохыг тогтоосон байна.

Үүнд амьсгалах, эвшээлгэх зэрэг үйлдэл хийх үеийн нүүрний хувирлыг тооцоогүй аж. Тэд “Муурнуудын хоорондын харилцаа бидний өмнө төсөөлж байснаас илүү цогц, нарийн болохыг олж мэдсэн” гэв.

Мөн муурыг гэрийн нөхцөлд тэжээх нь нүүрний хувирлын хөгжилд тодорхой хэмжээнд нөлөө үзүүлж буйг судалгааны явцад илрүүлжээ.

Нүүрний 276 өөр хувирлын 46 орчим хувь нь найрсаг илэрхийлэмжтэй байсан бол 37 хувь нь түрэмгий, ширүүн нүүрний хувирлууд байжээ. Харин үлдсэн хувь нь ямар сэтгэл хөдлөлийг илэрхийлсэн болохыг тогтоож чадаагүй байна.

Уг судалгааг муурны кафед байдаг мууранд хийсэн бөгөөд цаашид судалгаагаа өргөжүүлж, өөр өөр нөхцөлд амьдарч буй муурнууд ямар хувирал гаргадгийг судлах зорилготой байгаа гэсэн юм.

Түүнчлэн гаргасан нүүр хувирлуудаас тогтоож чадаагүй 17 орчим хувь нь ямар сэтгэл хөдлөл илэрхийлсэн болохыг судална гэв. 

Эх сурвалж: СNN

#мэдээ