“ӨСВӨРИЙН ПАРЛАМЕНТ—2023” ХӨТӨЛБӨРИЙН БҮРТГЭЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА


А.Үүрийнцолмон | YOLO.MN
2023-10-31

УИХ-ын Тамгын Газар, НҮБ-ын Хүүхдийн Сан, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын Скаутын Холбоо хамтран зохион байгуулж буй "Өсвөрийн Парламент—2023" хөтөлбөрийн бүртгэл эхэллээ.

Тус хөтөлбөрт ЕБС-ийн 9-11-р ангийн сурагчид оролцох боломжтой бөгөөд шалгаруулалтын бүртгэл Монгол орон даяар нээлттэй явагдаж эхэллээ.  Хөтөлбөрт 21 аймаг, УБ хотын 9 дүүргээс нийт 150 сурагч сонгон шалгаруулна. Үүнд хүүхдийн оролцооны байгууллагуудаас төлөөлөл сурагчдыг урилгаар оролцуулна.  Өсвөрийн Парламент—2023 хөтөлбөр нь“Эрүүл орчин—Эрүүл хүүхэд”сэдвийн хүрээнд 2023.11 - 2024.06 дугаар сарын хооронд зохион байгуулагдах юм.

Хөтөлбөрөөс юуг сурч мэдэх вэ?

  • Тогтвортой хөгжлийн зорилгуудын талаар
  • Парламентын боловсрол, хүний эрхийн талаар
  • Орчны эрүүл мэндийн болон эрүүл амьдралын хэв маягийн тухай ойлголтууд
  • Багаар ажиллах ур чадварт суралцах
  • Нөлөөллийн ажлын дадлага туршлагатай болох

ХЭРХЭН БҮРТГҮҮЛЭХ ВЭ?

2023.11.10-аас өмнө доорх Google Forms линкээр орж бүртгүүлээрэй. 

https://forms.gle/snY3j96bGtTeTBPB9 

Онлайн анкет нь дараах хэсэгтэй:

  • Дээрх өгөгдсөн Google Form-ийн асуултуудад хариулах.
  • Видео бичлэг “Бидний орчныг бохирдуулагч хүчин зүйлс” сэдвийн хүрээнд хоёр минутын бичлэг бэлтгэх (Гар утсаар бэлтгэж болно)
  •  Эсээ  “Эрүүл, аюулгүй орчин - Хүүхдийн оролцоо” 250-300 үгтэй эсээ бичнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг:

  • “Өсвөрийн Парламент хөтөлбөр” Фейсбүүк пэйж хуудас 
  • “teen.parliament“ Инстаграм хаяг 
  • 89006688, 99187323 
  • teenparliament2023@gmail.com

Эх сурвалж: Өсвөрийн Парламент хөтөлбөр

#мэдээ