Олон улсын цоохор ирвэсийн өдөр 2023: Ирвэсийн тухай 10 баримт
Жил бүрийн аравдугаар сарын 23-ны өдрийг ховордож буй цоохор ирвэсийг хамгаалах өдөр болгон олон нийтэд сурталчилж тэмдэглэдэг. Дэлхийн олон улс орон цоохор ирвэсийг хамгаалах үүрэг хүлээсэн ч жилээс жилд амьдрах орчин нь хумигдаж, идэш тэжээл багассан, хулгайн агнуураас үүдэн ирвэсийн тоо толгой эрс цөөрч байна. Ингээд та бүхэнд цоохор ирвэсийн талаар мэдвэл зохих 10 баримтыг хүргэе.
- Цоохор ирвэс нь ихэвчлэнТөв Азийн уулархаг нутагт амьдардаг бөгөөд хүйтэн, хуурай уур амьсгалд дасан зохицдог.
- Цоохор ирвэс 55-65 см өндөр, 90-115 см урттай, хэт том сарвуутай.
- Муурын төрлийн хамгийн хурдан амьтан болох цоохор ирвэс нь үүрээр болон үдшийн цагаар илүү идэвхтэй байдаг.
- Цоохор ирвэс хүмүүст хор хөнөөл учруулдаггүй зөөлөн авиртай амьтан. Цоохор ирвэс нь хоолойны физиологийн улмаас архирч чаддаггүй.
- Тэд амьдарч буй газраа тогтоож, хоорондоо холбогдож ханиа олохын тулд газар хусан, чулуу руу шээж тэмдэг үлдээдэг.
- Тэд мөн нэг үсрэлтээр 30 фут хүртэл хөөрдөг.
- Эмэгтэй цоохор ирвэс зулзагаа 93-110 хоног тээж, 6,7-р сард бамбаруудаа төрүүлдэг. Эх нь үрээ ганцаараа өсгөж, зулзаганууддаа хоол хүнс, орон байраар хангадаг. Бамбарууд амьдралынхаа эхний 18-22 сардаа ээжийгээ дагаж, бие даахаасаа өмнө ан хийж сурдаг.
- Цоохор ирвэс нь экологийн тэнцвэрт байдлыг хадгалдаг экосистемд чухал ач холбогдолтой амьтан.
- Цоохор ирвэсийн популяцийн ойролцоо амьдардаг олон хүмүүс орон байр, дулаан, түлшний мод гэхландшафтын нөөцөд тулгуурладаг. Цоохор ирвэсийг хамгаалах нь цаашлаад нутгийн иргэдийг ч хамгаалж буй хэрэг.
- Цоохор ирвэс нь амьдрах орчны хомсдол, уур амьсгалын өөрчлөлт, хүн төрөлхтний буруутай үйлдэл, зэрлэг ан амьтдын хууль бус худалдаа зэрэгт хамгийн их өртдөг.
"Амьдрах орчны доройтол, хулгайн ан, хүмүүстэй зөрчилдөх" болон уур амьсгалын өөрчлөлтийн улмаас зүйлийн популяци буурч байна гэж Дэлхийн байгаль хамгаалах сангийн мэдээлэв. Цоохор ирвэсийн арьс, ясыг эмийн зориулалтаар ашиглахын тулд хууль бусаар агнадаг аж.
Эх сурвалж:Earth.org