Жүжигчин Ю Ах Инийг хар тамхи хэрэглэсэн хэргээр шалгаж байна


YOLO.mn | YOLO.MN
2023-10-19

Өнөөдөр Сөүл хотын төв дүүргийн прокурорын газраас жүжигчин Ю Ах Инийг хууль бус хар тамхи хэрэглэсэн гэх хэргээр шалгаж буйг мэдээллээ.   

Мөрдөн байцаалтын явцад  пропофол, мидазолам, кетамин, ремимазолам гэх  дөрвөн өөр төрлийн хууль бус бодисыг "эмийн хэрэглээ" нэрийдлээр урвуулан ашигласныг баримтаар нотолжээ.  

Мөн нэгдүгээр сард Ю Ах Ин нь АНУ-д хууль бус хар тамхины марихуаныг хамтран амьдрагч Чой болон өөр 4 хүнтэй хамт хэрэглэж, бусдыг хууль бусаар хар тамхины хэрэглээнд татан оролцуулсныг тогтоосон аж. Цаашлаад гэрчүүдийг заналхийлэн, зугтахыг завдсан хэргээр буруутгаж байгаа юм. 

Жүжигчин Ёо Ах Ин нь Хар тамхины хяналтын тухай хуулийг зөрчсөн, марихуан хэрэглэж, бусдыг албадсан, нотлох баримтыг устгахыг оролдсон, Эмнэлгийн үйлчилгээний тухай хуулийг зөрчсөн, залилан мэхэлсэн зэрэг хэргүүдээр шүүх аж. 

Эх сурвалж:All Kpop

#мэдээ