СУРАГЧ ЧАДАВХЖУУЛАХ ХӨТӨЛБӨР 19 дахь жилдээ зарлагдлаа
Зориг сангаас жил бүр ерөнхий боловсролын сургуулийн 10, 11-р ангийн сурагчдад зориулж "Сурагч Солилцооны Хөтөлбөр"-ийг зарладаг. Харин энэ жил хөтөлбөрөө шинэчлэн "Сурагч Чадавхжуулах Хөтөлбөр" болгон 19 дахь жилдээ зарлалаа.
Хөтөлбөрт хамрагдсанаар:
- Хүний эрх, Ардчиллын талаарх суурь ойлголтоо бэхжүүлнэ
- Салбар бүрийн манлайлагчидтай уулзана
- Манлайлал болон бусад зөөлөн ур чадваруудаа оролцогчдоосоо суралцах
- Хөтөлбөрөөс сурч мэдсэн ур чадвараа ашиглан нийгэмд хандсан төсөл санаачлан, хэрэгжүүлэх боломж
Тавигдах шаардлага:
- Улаанбаатар хотын ЕБС-ийн ахлах ангийн 10,11-р ангийн сурагч байх
- Хүний эрх, эрх чөлөө, ялгаатай байдал болон нийгэм эдийн засгийн мэдлэгээ дээшлүүлэх хүсэлтэй байх
- Төсөл санаачлан хэрэгжүүлж, шинэ чадварт суралцах эрмэлзэлтэй байх
- 8 сарын турш үргэлжлэх хөтөлбөрт идэвхтэй, бүрэн оролцох боломжтой байх
Өргөдлийг 2023 оны 10-р сарын 29-ны өдрийн 23:59 цаг хүртэл доорх линкээр хүлээн авна.
https://tr.ee/hLPHVkUqmz
Эх сурвалж: Zorig foundation