Британийн сэтгэл судлалын нийгэмлэгийн гишүүн, доктор Сандра Уитли Инсайдерт зөвлөж буй хосын харилцаанд үүссэн эргэлзээнд цэг хатгахаас урьтаж өөрөөсөө асуух гурван чухал асуултыг хүргэж байна.
Амьдралд орж ирсэн шинэ өөрчлөлт юу байв?
Өөртөө тавих хамгийн эхний асуулт бол бидний зан төлөв өөрчлөгдөхөд нөлөөлсөн хүчин зүйл юу байв? Магадгүй шинэ ажил, биед илрэх зовуурь, шинэ хобби зэрэг юу ч байж болно шүү дээ. Мөн өмнө нь ийм зүйл тохиолдож байсан эсэх үүссэн асуудал шийдэгдэх боломжтой талаар өөрөөсөө асуу. Цаашлаад цаг хугацааны явцад бүдгэрэх үү гэдгийг ч бодох хэрэгтэй.
Надаас шалтгаалсан хүчин зүйл юу байв?
Толинд хараад өөрөөсөө асуу. Энэ бүх ойлгомжгүй байдал түүнээс болов уу эсвэл надаас уу? гэж. Хамтрагчийнхаа өө сэвийг тунгаахаас илүүтэй миний юу өөрчлөгдөв гэдгийг бодолцон хариултыг ир.
Энэ хүн миний амьдралд орж ирснээр юу өөрчлөгдөв?
Үерхлийн эзэн тань таны амьдралд танв эергээр нөлөөлөв үү? Эсвэл сөргөөр үү? Харилцааныхаа бүх эерэг ба сөрөг шинж чанаруудыг шүүлтүүргүйгээр жагсаан бичээрэй. Эерэг хэсэгт их зүйл бичив үү эсвэл саар тал нь давамгайлсан байна уу?. Энэ бүхний эцэст чи өөрөө өөрийнхөө төлөө зөв шийдвэр гаргах хэрэгтэй гэдгийг сануулъя.
Эх сурвалж: Insider
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх