Археологичид олон мянган жилийн өмнөх эртний гоо сайхан, үнэт эдлэл олжээ.
Эдгээрийг орчин үеийн Туркийн баруун хэсэгт оршдог Ромын үеийн улс төр, эдийн засгийн чухал төв байсан эртний Айзоной хотоос олсон байна.
Тодруулбал үнэртэй усны сав, үсний шор, нүдний тень, хацар өнгөлөгч, хүзүүний зүүлт зэргийг олсон байна. Эдгээр хэрэгслүүдийг 2000 гаруй жилийн өмнө Ромын эмэгтэйчүүд хэрэглэж байсан байх магадлалтай.
Мөн энд үнэт эдлэл, гоо сайхны бүтээгдэхүүн, үнэртэй ус зардаг байсан дэлгүүр байсан гэж таамаглаж байна. Дэлгүүрт олон тооны хясаа байсан бөгөөд тэдгээрийг үнэртэй усны болон нүүр удгийн сав болгон ашигладаг байжээ.
Мэргэжилтнүүдийн гайхшралыг төрүүлсэн зүйл бол эндээс олдсон будгуудад өнөө үед хэрэглэдэг хацар, зовхины будагтай төстэй тод өнгийн пигмент агуулсан явдал байв. Тодруулбал улаан, ягаан гэх мэт 10 төрлийн өөр өнгөтэй байжээ.
Эх сурвалж: BBC
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх