Бусадтай харилцахаас зайлсхийж, зүгээр л өрөөндөө ганцаар хэнтэй ч харьцахгүй, юу ч хийхгүй суух ганцаардал уу? Эсвэл олон хүмүүсийн дунд байхдаа хоосон мэдрэмжид автан уйлмаар санагдахыг хэлэх үү? Тэгвэл ганцаардсан мэдрэмжид автсан хүний л мэдрэх 7 өөр зүйлийг танд хүргэе. Ганцаардаж буй эсэхээ шалгаад нэг үзээрэй.
Та тайван бус байж байнга уйтгарладаг
Ганцаардаж буйн хамгийн эхний шинж бол үргэлж гунигт автан, сэтгэл зүйн хувьд тайван мэт боловч угтаа тийм биш мэт санагдах явдал. Таны хажууд хэн нэгэн, хамт олон байгаа эсэхээс үл хамааран үнэ цэнтэй, утга учиртай харилцаа бүтээж чадахгүй байгаад л асуудлын гол оршиж буй юм. Мэдээж хүн бүр л гунигладаг. Аа гэхдээ байнга энэ мэдрэмжид автах нь сэтгэл зүйн гэмтэл үүсгэж мэдэх юм.
Та бусдаас хөндийрөх болсон
Хүн угаас нийгмийн амьтан учир бусадтай харилцаж, өөрийн мэдрэмжээ хуваалцах үедээ тайвширдаг. Харин та олон хүнтэй орчинд байхаас зайлсхийж дуугаа хураах болсон бол ганцаардаж байгаагийн илрэл юм.
Та дуртай зүйлээ гээх болсон
Ганцаардлын тод дохио бол өмнө нь дуртай байсан зүйлээ одоо огт сонирхохоо больж, юу ч сэтгэлийг тань хөдөлгөхгүй болох юм.
Таны цахим орчинд их цаг өнгөрөөх болсон
Хүмүүстэй уулзаж ярилцахаас илүү онлайн харилцааг илүүд үзэх болсон бол энэ нь нэг талаас ганцаардаж буйн илрэл юм. Технологийн дэвшил нь харилцаа холбоог хүртээмжтэй болгож буй ч амьд харилцаа, үнэн төрхийг үгүй хийх болсон. Энэ нь нэг талаас хүмүүсийг ганцаардмал нэгэн болгож буй.
Бусадтай харилцах хамгийн хүнд болсон
Бусадтай харилцахаас зайлсхийж буйн шалтгаан тань угтаа айдас түгшүүр, сул дорой нэгэн болж харагдахгүй юмсан гэх тэр бодлоос эхтэй. Та бусдад дарамт болж байгаа юм шиг санагдаж, эсвэл тусламж хэрэгтэй мэт харагдахаас санаа зовж магадгүй.
Таны нойрны хэв маяг тасалдсан
Ганцаардал нь зөвхөн таны сэтгэцийн болон сэтгэл зүйн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй бие махбодын эрүүл мэндийг саармагжуулдаг. Ингэснээр нойрны хэм алдагдаж, гутранги байдал зонхилно.
Эх сурвалж: Hackspirit
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх