ЗАХИДАЛ: Тэд ЗУН БОЛОХООР надаас ХӨНДИЙРЧИХ юм


ССҮТөв | YOLO.MN
2017-08-25

mail  Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: Хичээл орж байх үеэр манай ангийн хүүхдүүд надтай их сайхан харьцдаг

Шууд яагаад ийм юм болов гээд асуучихвал буруугаар ойлгоод бүр харилцаагүй болчихно гээд айгаад асууж байсангүй.

Сайн байна уу? Танай байгууллагын хамт олонд энэ өдрийн мэнд хүргэе. Хүүхдийн төлөө их олон үйл ажиллагаа явуулж байгаарай. Амжилт хүсье.

Би одоо 16-н настай 12-р ангийн сурагч. Хичээл орж байх үеэр манай ангийн хүүхдүүд надтай их сайхан харьцдаг. Гэтэл хичээл амрахаар яасан юм мэдэхгүй, бүгд надаас зайгаа бариад улам хөндийрөөд байна. Би л хувьдаа тэдэнд гэм хийгээгүй нээх муухай зан ааш гаргаж байсан удаа байхгүй. Тийм ч учраас энэ зун их л уйтгартай болоод сэтгэл санаа хүртэл нэг л хэвийн бус болчихсон. Шууд яагаад ийм юм болов гээд асуучихвал буруугаар ойлгоод бүр харилцаагүй болчихно гээд айгаад асууж байсангүй. Ганцаараа байх муухай байна. Юу хийх ёстой юм бол оо?

ЗӨВЛӨГӨӨ: Хичээл орохоор мэдээж хамт олонтойгоо харилцаж ярилцах болно

Ихэнх цагийг гэр бүлийнхэндээ зарцуулдаг учраас ийм нөхцөл байдал үүссэн байж болно.

Сайн байна уу захиа илгээсэнд баярлалаа. Сурагч нарын хувьд зуны ихэнх өдрийг гэр бүлтэйгээ хөдөө, аялал зугаалгаар явж өнгөрөөдөг. Ихэнх цагийг гэр бүлийнхэндээ зарцуулдаг учраас ийм нөхцөл байдал үүссэн байж болно. Хамт олон чинь үнэхээр чамд дургүйцсан уу эсвэл энэ чиний л бодол уу?  гэдгийг нэг эргэцүүлээд үзээрэй. Хамт олон чинь шууд дургүйцлээ илэрхийлээгүй бол түрүүлж дүгнэлт хийх хэрэггүй. Хичээл орохоор мэдээж хамт олонтойгоо харилцаж ярилцах болно. Энэ үед би та нарыг санасан шүү. Яагаад зун надтай холбоо бариагүй юм бэ? гэж асуугаад үзсэн ч болон шүү дээ. Тэдний хариултаас бүх юм илэрхий болох болов уу.

#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу. 

Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач
М.Анир

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

#summer #Friends #distance