“When Life Gives You Tangerines” нь ирэх сард нээлтээ хийх шинэ драма ба Netflix-ээр цацагдах юм. Уг бүтээлд 1950-аад оны Жэжү арлын үзэсгэлэнт байгаль дунд өрнөх үйл явдлуудыг харуулах ба гол дүрүүдэд IU, Пак Бо-гом нар тогложээ.
Цувралыг Ким Вон-сок найруулагч найруулсан бөгөөд тэрээр “Misaeng: Incomplete Life, Signal, My Mister” зэрэг алдартай бүтээлүүдээрээ танигдсан. Харин зохиолыг “When the Camellia Blooms, Fight My Way” зэрэг хөнгөн, сэтгэлд хоногшсон драмуудыг бичсэн Им Сан-чүн бичжээ.
Киноны товч агуулга: Цувралын гол дүр Э Сүн бол зоригтой, дүрсгүй, мөрөөдөлдөө үнэнч охин. Тэрээр сургуульд явж чадаагүй ч яруу найрагч болохыг хүсдэг. Харин Гуан Шиг бол дөлгөөн, хөдөлмөрч залуу бөгөөд Э Сүнд маш их хайртай. Тэдний түүх 4 улирал дамнан өрнөх ба нөхөрлөл, хайр, тэдний өсөлт зэргийг харуулах аж.
Уг 16 ангит драма нь долоо хоног бүр 4 анги гарах ба Netflix-ээр гуравдугаар сарын 7-ны өдөр цацагдана.
Гол дүрүүдэд:
Киноны нэр болох “When Life Gives You Tangeriness” нь мандариныг хальслах мэт жижиг үйлдэл хэрхэн амттай, шүүслэг амт мэдрүүлдэгтэй холбон драманы тухай мэдээлэл өгч буй байж болох юм. Үүн шиг амьдралын жижигхэн мөчүүдийн үнэ цэнтэй байдлыг киноны гол дүрүүдээр илэрхийлж байна.
Киноны нээлт ойртох тусам “When Life Gives You Tangeriness” киноны хүлээлт ихсэж байна. Холбогдох түүх, гол дүрүүдтэй холбоотойгоор дэлгэцнээ гармагц үзэгчдийн дунд тренд драма болох боломжтой.
Эх сурвалж: tudum
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!