1996 онд АНУ-д есөн настай Амбер Хагерман охин хулгайлагдаж, удалгүй цогцос нь олдсон харамсалтай хэрэг гарсан. Үүний дараа алга болсон хүмүүсийн мэдээллийг орон даяар яаралтай өгөх “AMBER Alert” үндэсний хэмжээний дохиоллын системийг боловсруулж, одоог хүртэл ашиглаж байна.
Манай улсад ч мөн сүүлийн үед хүүхэд багачууд алга болох, хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болох харамсалтай хэргүүд цөөнгүй гарсан. Үүнтэй холбоотойгоор “AMBER Alert” системтэй адил дохиоллын системийг хэрэгжүүлэх боломжтой.
“AMBER Alert” хэрхэн ажилладаг вэ?
АНУ-д онцгой байдал болон хүүхэд алга болсон даруйд дуут шуудан хэлбэрээр арилжааны болон олон нийтийн радио станцууд, гар утас, кабелийн телевизээр цацдаг. Хэдэн настай ямар хүүхэд, хаанаас, яаж алга болсон, сэжиглэж буй этгээд, машин, таних тэмдэг зэрэг маш дэлгэрэнгүй мэдээллийг түргэн шуурхай хүргэдэг. Мөн тухайн хүүхэд олдсон бол олдсон гэдэг эерэг мэдээг ч илгээдэг.

Байршил тогтоодог зүүлтүүдийг цүнхэнд нь хийгээрэй
Гар утсанд нь байршил тогтоогч аппликэйшн суулгаж өгөхөөс гадна хичээлдээ явахдаа биедээ үргэлж авч явдаг цүнхнээс нь зүүх эсвэл дүрэмт хувцасны халаасанд хийх байдлаар хүүхдийнхээ байршлыг тогтоох боломжтой.
Мөн сүүлийн үеийн ухаалаг цагнууд ч энэ төрлийн хяналтыг зохицуулах тохиргоотой болсон ба үүний оронд ухаалаг цагаар байршлыг нь хянах боломжтой. Байршлыг хянах төхөөрөмжүүдийг ашигласнаар та хайртай хүмүүсийнхээ хаана байгааг мэдэх, гэнэтийн үед дохио хүлээн авах, тусламж дуудах зэрэг давуу талтай.
Хүүхдийнхээ найз нөхөд, тэдний эцэг эхчүүдийн мэдээллийг авч байгаарай
Ингэснээр хүүхэдтэйгээ холбоо тогтоох боломжгүй болсон үед найз нөхөд, тэдний эцэг эх, ангийн багшаас нь мэдэээлэл авах боломжтой. Мөн сурагч нь хичээлдээ ирээгүй бол ангийн багш нь ар гэр, асран хамгаалагч руу нь заавал холбогдон асууж лавлах, хүүхэд хичээлдээ ирээгүйг дуулгах ҮҮРЭГТЭЙ.
Тухайлбал 1-5-р ангийн сурагчид “гараас гарт” буюу хүүхдийг заавал харгалзах хүн хүргэж өгч, авах шаардлагатай. Үүнийг 1-5 гэж хязгаарлалгүй, сургуулийн насны хүүхдээ боломжтой бол хэддүгээр ангид нь ч зөөж, аюулгүй байдлыг нь хангахыг зөвлөж байна.
Хүүхдийнхээ яаралтай дуудлагыг алдахгүй байх тохиргоо хийгээрэй
Хуралтай, завгүй үедээ утасныхаа дууг хаасан ч "Emergency Bypass" тохиргоог асааснаар таны хүүхдээс ирэх дуудлага энгийн үед ирдэг дуудлага шиг ирэх юм. Үүний тулд та утсан дээрээ хадгалсан хүүхдийнхээ дугаар руу орж, доорх байдлаар тохиргоог хийгээрэй.
Хүүхэдтэйгээ аль болох ярилцаж, зөвлөж, аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөгөө өгч байгаарай
Хүүхэдтэй ойр байж, үзэл бодол, сэтгэл санааны байдал зэргийг нь ажиглаж, тогтмол ярилцах нь учирч болох аливаа эрсдэлээс хамгаална. Хүүхдүүд тэдний үгийг сонсох, тэдэнд хандуулах анхаарал халамж дутагдсанаас цахим сүлжээгээр хэн нэгэнтэй танилцаж, холбоо тогтоох нь элбэг.
Гэмт этгээдүүд хүүхдүүдийн хэрэгцээ, эмзэг байдалд нь тулгуурлан хэрэг үйлдэж байна. Тухайлбал сүүлийн үед сэтгэл татах аргыг ашиглаж, хосын харилцаанд дөрөөлөх, өсвөр насны хүүхдийн итгэлцлээр дамжуулан хүн худалдаалах гэмт хэрэг үйлдэх нь ихэссэн.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх