Парис Хилтон, Фань Бинбин нар загварын тайзнаа алхжээ


Сондор | YOLO.MN
2023-10-04

Холливудын жүжигчин Анжела Бассетт болон тэрбумтан Парис Хилтон нар даваа гаригт 2024 оны Мюглер хаврын загварын долоо хоногийн үеэр тайзнаа алхсан нь олны анхаарлыг татлаа.

Үргэлж гял цал, заримдаа барби ягаан өнгийн хувцастай явдаг 42 настай Парис Хилтон сонгодог хар өнгийн, биеийн галбирыг тодотгосон этгээд загварын даашинзтай тайзнаа алхав.

Түүний хувцасны нэгэн адил нүүр будалт ч этгээд байсан ба түүний энэ төрхийг хүмүүс бараг харж байгаагүй юм. Мөн түүний булчинлаг, чийрэг хөлийн талаарх хүмүүсийн яриа цахим орчимд хөвөрчээ.

Түүнээс гадна өдгөө 65 настай жүжигчин Бассетт Парисын дараахан тайзнаа алхсан юм. Мөн Хятадын жүжигчин Фань Бинбин, супер модел Ирина Шейк, Белла Хадид нар тайзнаа алхсан нь олны анхаарлыг ихэд татлаа.

#мэдээ