Хуучны тренд хувцас энэ намар моодонд оржээ. Тухайлбал Тик Ток дээр Z үеийнхэн савхин хүрэм, өргөн жинсэн өмд тэргүүтэй хуучны хувцас загварын чиг хандлагыг орчин үеийн хэв шинжтэй хослуулан хувцаслах болж. Ингээд Z үеийнхний энэ намрын хувцаслалттай танилц.
Бор савхин хүрэм
Хуучны мэт харагдах бүдэг өнгийн савхин хүрмийг залуучууд сонгож байна.
Монохроматик хувцаслалт
"Monochrome outfits 2023" гэсэн хэллэгтэй бичлэгүүд одоогоор TikTok дээр 284.1 сая хандалтыг авчээ. Сүүлийн жилүүдэд бор өнгийн хувцас тренд хэвээр байна.
Хосолсон сонголт
Хүрэн улаан өнгийн цүнх, гутал, тэлээний хослол эрчээ авч байна.
Балетын гутал
Хавтгай ултай, дэгжин эмэгтэйлэг гутал охидын сонголт болжээ.
Урт жинсэн юбка
Шагай хүрсэн урт загварын жинсэн өмд, юбка энэ намрын онцгой сонголт аж.
UGG дахин моодноо
Z үеийнхэн Ultra Mini Platform загварт ихэд дурлах болжээ. \
Мөр гарсан бариу цамц
Мөр ил гарсан энгийн бариу загварын цамцнууд борлуулалтыг тэргүүлж байна.
Өргөн жинс
Охид энэ намар өргөн жинсэн өмдийг сул загварын пиджактай хослуулан өмсөх болжээ.
Эх сурвалж: Inside
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх