Зөвхөн намрын улиралд л тохирох халуухан болзооны санаа


YOLO.mn | YOLO.MN
2023-09-26

Зүрх сэтгэлээ өгсөн хүнийхээ дэргэд дулаацаарай гэх шиг намар ийм жиндүүхэн байдаг юм болов уу? Сэр сэр салхи, шаргал навчсын цогцос угаас уйтгарт автуулах энэ улирлыг хайр сэтгэл зөөлөлдөг гэлтэй. Ингээд энэ намар хайртай хүнтэйгээ заавал болзох сонирхолтой 5 болзооны санааг хүргэе.  

Ууланд гарч шүлэг унших 

Хөл дор шарчигнах навчис, хайртай хүнийхээ гараас атгаад дулаахан мэдрэмжид тэврүүлэн алхах хэчнээн сайхан. Чимээ шуугиан, олны хөл хөдөлгөөнөөс хэсэг холдож хамтдаа агаарт гарч ууланд авираарай. Үүний дараа хайр сэтгэлийн тухай шүлэг уншиж, өөрсдийн мэдрэмжээ хуваалцах нь хосын харилцаагаа услах хамгийн халуухан болзооны санаа байх болно.  

Түүдэг галын дэргэд ярилцах 

Намрын жиндүүхэн үдэш түүдэг галын илчинд гар гараасаа атгалцаад нэгэндээ хэлэхийг хүссэн бүхнээ уудлан дэлгэж, ярилцах нь намрын улиралд л тохирох хамгийн сайхан болзоо шүү. 

Намрын сайхан цаг агаарт нуугдаж тоглох 

Хоёул өөрсдийн дотор орших бяцхан ханхүү, гүнжээ сэрээн хөөцөлдөн тогловол ямар вэ дээ.  Ойн гүнд өнгөрүүлэх романтик болзоо байх болно.  

Жаргах нарыг харж оройн зоог барих 

Хэрвээ ийш тийш гүйж, гадаа нуугдах нь таны хийх дуртай зүйл биш бол романтик оройн зоог бариарай. Тагтан дээрээ ч  халуухан уур амьсгалыг бүрдүүлж болно шүү дээ. Эс бөгөөс сайхан орчинтой ресторанд нар жаргахыг харж, анивчиж буй оддыг ширтэн лааны гэрэлд хооллоорой.  

Жижиг сумыг зорих 

Танд энэ их хачирхалтай санагдаж байна уу? Гайхах зүйлгүй, хамгийн онцгой болзооны санаа юм шүү.  Хоттой хамгийн ойр байх сумын төвийг зориорой. Чимээ аниргүй буйдхан сумын төвөөр хэсэг алхаж зүгээр л чиллрэхийг зөвлөе. Бас замдаа машинаар явж дуртай дуугаа тултал чангалаад цагийг зугаатай өнгөрүүлж болно.  

 

#нийтлэл