Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
АСУУДАЛ: Ер нь хүнд сайн болсноо яаж мэддэг юм бэ?
Сайн байна уу? Ер нь хүнд сайн болсноо яаж мэддэг юм бэ? Бас тэр хүн өөрт чин хайртай юу гэдгийг яаж мэдэх вэ? Хавар танилцсан нэг ах байдаг юм л даа /ах ч гэж дээ/ тэр надад үнэхээр сайн ханддаг байсан бас үргэлж миний хажууд байж надад тусалдаг нэг тийм гэгээлэг хүн. Саяхан над руу "Би чамд сайн болчихжээ" гээд чат бичсэн юм. Би сандраад хариу бичихийн даваан дээр "хаха за тэр ч яахав" гээд өөр зүйл бичиж эхэлсэн. Би ч тоглож дээ гэж бодоод нэг их тоогоогүй, одоо түүндээ харамсаж байна. Түүнээс хойш надад маш хатуу бас хөндий харьцаад байна энэ яг юу гэсэн үг юм бол оо. Би өмнөх шигээ сайхан харилцаатай байхыг хүсэж байна.
ЗӨВЛӨГӨӨ: Чиний түүнд хандах хандлагыг магадгүй тэр ойлгож эргээд харилцаа чинь сайжирч болох юм.
Сайн байна уу захиа илгээсэнд баярлалаа. Хэн нэгэн өөрт чинь үнэхээр хайртай юу гэдгийг мэдэхийн тулд хэлж буй зүйлсээс гадна хийж буй үйлдлийг нь ажиглавал үр дүнтэй. Түүний хийж буй үйлдлүүд хэний төлөө байна вэ? хэнд чиглэсэн байна вэ? ямар нэг шийдвэр гаргахдаа таны талаар ч мөн бодолцож байна уу? г.м. Учир нь хайр гэдгийг өөрөөр хэлбэл “чин сэтгэлээсээ өгөх” гэж ойлгож болно.
Хэдийгээр чамтай хөндий харилцаж байгаа гээд чи түүнтэй хөндий харилцана гэсэн үг биш шүү. Чи ч мөн үүнийг ойлгож байгаа болохоор захиа илгээсэн байх. Магадгүй тэр сандарсан, санаа зовсондоо сэдвээ сольсон байж ч болох хэдий ч баттай сэтгэлээ хэлээгүй сэдвийг өөрчилсөн байна. Тиймээс бие биенээ ойлголцох дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй. Хэрэв түүнтэй тааралдвал инээмсэглэж мэндлэх, ойр зуурын юм асуух, өөрт чинь тэр одоо хүртэл ойр дотно хүн юм шүү гэдгийг үйлдлээрээ харуулaхыг оролдоод үз (хэрэв чи хүсэж байгаа бол). Чиний түүнд хандах хандлагыг магадгүй тэр ойлгож эргээд харилцаа чинь сайжирч болох юм. Хайрлаж дурлахад үерхэхэд хүн оройтоно гэж байдаггүй учир өөрийгөө сайжруулах бусадтай харилцах харилцааны чадвараа сайжруулахад анхаарал хандуулахад гэмгүй болов уу.
#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.
Сэтгэл Судлалын Үндэсний Төв,
Туслах сэтгэл судлаач
М. Анир
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй, гаргацтай бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх