“Хүн ѳсѳж дэвшихийн хэрээр сонгож буй номын сонголт дагаад сайжирдаг. Тэр утгаараа ном бол ѳѳрийгѳѳ хаахна явааг харах толь юм” хэмээн Японы алдарт тархи судлаач Моги Кэн Ичиро хэлсэн нь бий.
Таны сонгосон ном бол таны тусгал. Од мичид шиг арвин их номон далай дундаас таны сонгосон ном учиртай. Та яг одооны нөхцөлдөө тохирсон ном шүүрч авдаг байна.
“Эмх цэгцтэй байхад суралцахсан”, “Хүүхдээ хэрхэн зѳв хүмүүжүүлэх вэ?”, “Мѳнгѳтэй яаж харьцах вэ?” гээд хүн бүр асуудалтай. Эдгээр асуудалдаа чих тавиад, мэдэрч буй агуулгынхаа хүрээг тодорхойлон зааглаж, ном унших шалтгаанаа цохох чухал юм.
Ном уншихаасаа ѳмнѳ зорилгоо тодорхойлоод үзье.
Ингэснээр танд хэрэгтэй бүлэг хэсэг тодорч харагдах юм. Эсрэгээрээ гар дээр буй номоо ямар ч зорилгогүй эргүүлэн дуусгахад, ном хаагдах мѳчид юуг ч эс олсон байх болно. Далай мэт арвин номын хэсэгхэнг аваад бусдыг нь яах болж байна гэж бодож байгаа биз.
Зорилгоо марталгүй унших явцад та хүсч байсан асуултын хариутайгаа учирч бусад мэдээллүүд туслах санаа сэдлийг танд бэлэглэнэ. Ямар алт эрдэнэс байхыг хэн ч таашгүй. Гэнэтийн бэлэг гэнэт л орж ирдэг.
Зорилго ѳвѳртѳлж уншсанаар яг таны хайсан хариу ном дундаас гар сунгах мэт тодорч харагддагийн учрыг тархи судлаачид тархины RAS хэмээх шүүлтүүрээр, сэтгэлзүйчид Color bath хэмээх үр дүнгээр тайлдаг.
Color bath гэдэг нь нэг зүйлийг ухамсарласан байхад зѳвхѳн тэр тѳрлийн мэдээллийг хүлээж авахыг хэлнэ. RAS (Raticular Activation System) гэдэг нь тархинд орох бүхий л мэдээллийг хүлээн авч хэрэгтэйг цааш дамжуулж, хэрэггүйг буцаан хѳѳн гаргадаг систем юм. Энэ систем үгүй байсан бол бидний тархи гадны тоолшгүй их мэдээллүүдийн цѳмтэй харьцах нѳхцѳлгүй.
Юутай ч аль аль нь тодорхой зорилготой байсан цагт зохих мэдээлэл товойж ил харагддагийг ѳгүүлж байна.
Бяцхан жишээ татъя. Ѳнѳѳдѳр та гэрээсээ гарахдаа улаан ѳнгѳтэй гуталтай хүнийг олж харах зорилгыг ѳѳртѳѳ тавилаа гэж бодъё. Тэгээд гудамжаар алхаад үзээрэй. Тэртээ тэнд улаан шаахайтай охин гүйж явна. Энэ бол тархин дахь RAS хариу үйлчилж буйн шинж тэмдэг билээ. Тэр бусад хэрэггүй саарал, хар, цагаан ѳнгѳтэй гутлуудын дундаас улаан шаахайг онцолж харж чадсан. Таны тархи ийм хүчин чадалтай.
Ном худалдаж аваад шуудхан эргүүлээд суух уу? Эсвэл хэсэгхэн бодож суух уу гэдгээс хамаарч номын үр ѳгѳѳж ялгарна.
“The power to question is the basis of all human progress. Асуултын хүч нь хүн тѳрѳлхтний хѳгжлийн тулгуур юм” гэж Энэтхэгийн найм дахь ерѳнхий сайд Индира Ганди хэлсэн байдаг.
Худалдаж авсан номоо дэлгэхийн ѳмнѳ дээрх асуултыг ѳѳртѳѳ тавиад үзээрэй.
Би олон хэрэгт хэрэггүй ном уншсан. Уншсаныхаа хэд хоногийн дараа тэр номноос юу ч үлдээгүй байх мэдрэмжинд хамгаас дургүй. Цаг нар, хүч хѳдѳлмѳр зарцуулж уншсан ном маань шүү дээ. Дээрх аргыг эрт мэдсэн бол арай дээрхэн уншигч байсан даа гэж одоо харамсдаг юм.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх