“Хүйсийн тэгш эрх төв” ТББ-ын тэргүүн Г.Ганбаясгахтай ярилцав.
Тэрээр 2000 оны эхэн үеэс хүн худалдаалах гэмт хэргийн талаар анхлан ярьж, анхааруулсан хүмүүсийн нэг бөгөөд 1997 оноос хойш хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, бодлого боловсруулахад хувь нэмрээ оруулах чиглэлд тасралтгүй ажиллаж байна.
ХҮН ХУДАЛДААЛАХ ГЭМТ ХЭРЭГТ ХҮЙСИЙН, НАСНЫ ЯЛГАА БАЙХГҮЙ
-Өнгөрсөн 23 жилд хүн худалдаалах гэмт хэргийн талаарх олон нийтийн мэдлэг ойлголт, хандлагад ахиц гарсан уу?
-Хамгийн анх хүн худалдаалах гэмт хэргийн (ХХГХ) тохиолдлыг 1999 онд бүртгэсэн. Югославт (хуучин нэрээр) очсон хоёр монгол охин тусламж хүсэж, холбоо барьсны дагуу ГХЯ, ЭЦГ-аас хамтран авчирснаас хойш олон өөрчлөлтүүд гарлаа.
Тухайн үед ХХГХ-ийн хохирогчдод туслалцаа үзүүлэхэд бидний мэдлэг дутмаг, хууль эрхзүйн орчин, хохирогчид үзүүлэх үйлчилгээ тодорхойгүй байв. Хүн худалдаалах гэмт хэрэг гэхээр олон нийт хар машинтай хүмүүс хэн нэгнийг нууцаар авч яваад гадагш гаргах, гудамжинд явахад нь эд эрхтнийг нь авч худалдах гэж ойлгодог байсан.
Олон байгууллагын тасралтгүй үйл ажиллагааны үр дүнд хүн худалдаалах гэж юу болох, хэрхэн үйлддэг, ямар хэлбэрүүд байдаг талаарх мэдээлэл харьцангуй нэмэгдсэн. Гудамжинд явж буй зургаан настай хүүхдээс хүний наймаа гэж мэдэх үү гэвэл хариулж чадахаар болжээ. Балчир хүүхдээс эхлээд төрийн тэргүүн хүртлээ бид хүн худалдаалах гэмт хэргийн талаар анхан шатны мэдэгдэхүүнтэй болсон. Гэхдээ энэ талаар төгс сайн мэдлэгтэй юу гэвэл мэдээж үгүй.
-Та бүхэн хэчнээн хамгаалах байртай вэ. Ямар хүмүүс хүлээн авдаг вэ?
-Бид 2007 онд анхны хамгаалах байраа байгуулсан. Одоогоор манай байгууллагад хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчдод зориулсан, түр хамгаалах хоёр байр бий. Улаанбаатарт найман ортой нэг байр, Замын-Үүдэд таван ортой түр хамгаалах байр ажиллаж байна. Бид төслийн хүрээнд саяхан өргөтгөл хийж, орны тоог нэмсэн. Байр маань хангалттай том биш учир боломждоо тааруулж, хүчин чадлаа нэмлээ.
Улаанбаатарт насанд хүрсэн, насанд хүрээгүй охид эмэгтэйчүүдийг 90 хүртэл хоногийн хугацаанд, Замын-Үүдийн түр хамгаалах байранд хилийн чанадаас ирсэн хохирогчдыг долоо хүртэл хоног байрлуулж, шаардлагатай туслалцаа, үйлчилгээг үзүүлж байна.
Манай улсын зорчигч тээвэр, ачаа тээврийн хамгийн том боомт нь Замын-Үүд юм. Ковидын өмнөх тоо мэдээгээр өдөрт 3000-4000 хүн зорчдог гэх судалгаа гарсан. Энэ их хүний урсгалыг дагаж эдийн засгийн олон боломжууд нээгддэг ч сөрөг тал болох гэмт хэргүүд үйлддэгийн нэг нь хүн худалдаалах гэмт хэрэг. Хамгийн олон зорчигч зорчиж, олон хохирогчид энэ боомтоор худалдаалагдан, мөн эргэн ирж байсан тул Замын-Үүд боомтод түр хамгаалах байрыг байгуулсан.
-Гашуунсухайт боомт мөн нүүрс тээврийн чухал боомт боллоо. Шинэ боомтууд руу ч анхаарах зайлшгүй шаардлага бий юу?
-Бид цар тахлын өмнө тийш чиглэсэн, мэдээлэл өгөх олон төрлийн үйл ажиллагааг явуулсан. Харин цар тахлын гурван жилд ажлууд нэлээн цалгардлаа. Томоохон боомтуудыг дагасан үйл ажиллагаа зайлшгүй явуулах шаардлагатай. Хүн худалдаалах гэмт хэргийн талаар ойлголт мэдээллийг өгч, тухайн компанитай гэрээ байгуулахдаа хөдөлмөрийн мөлжлөгийн хохирогч болохгүйн тулд яах ёстой талаар хуулийг нарийн сайн тайлбарлаж өгөх нь чухал.
Мөн бэлгийн мөлжлөг гэж юу болох, ямар замаар элсүүлдэг, хохирогчид юу тохиолддог, хэрхэн түүнээс урьдчилан сэргийлэх талын мэдээллийг өгснөөр хүний наймаатай тэмцэхэд эдгээр хүмүүсийн оролцоо нэмэгдэх боломжтой.
-Хамгаалах байр дахин байгуулах хэрэгцээ хэр их байгаа вэ?
-Хамгийн ойрын хугацаанд хүүхдүүдэд зориулсан, удаан хугацааны үйлчилгээ үзүүлэх байр хэрэгтэй. Өнөөдрийг хүртэл хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр, хүн худалдаалах гэмт хэрэгтэй яаж холбогдож байгааг харуулсан, тодорхой судалгаа хийгээгүй байна. Хүүхдийн хөдөлмөр мөлжлөгтэй холбоотой асуудлуудыг шалгах явцад хэргийн зүйлчлэл өөрчлөгдөж, хүн худалдаалах хэрэг биш, хүүхдийг зодсон, тарчлаасан гэх мэт өөр асуудал болж шийдсэн тохиолдлууд бий.
Гэр бүлийн зүгээс хүүхдээр барьцааны хөдөлмөр эрхлүүлэх асуудлууд ч гардаг. Зарим албан бус хөдөлмөр эрхэлж буй хүүхдүүд, унаач хүүхдүүд, айлд гэрийн үйлчлэгч хийж буй хүүхдүүд, туслах малчны хүүхдүүдэд тохиолдож буй асуудлууд нь хөдөлмөр мөлжлөгийн шинжийг агуулж байна.
Тэгэхээр хүн худалдаалах хэргийн хөдөлмөр мөлжлөгийн асуудлыг илүү нарийн тодорхойлж, хохирч буй хүүхдүүдэд туслалцаа үзүүлэх эрх зүйн орчныг тодорхой болгох хэрэгтэй. Ялангуяа асран хамгаалагчгүй, эсвэл гэр бүлийн гишүүд нь оролцож буй тохиолдолд тэдэнд зориулсан удаан хугацааны, тусгайлсан үйлчилгээ шаардлагатай.
-Та бүхэн дахин хамгаалах байр байгуулах уу?
-Манай байгууллагын хувьд ойрын хугацаанд нэмж хамгаалах байр ажиллуулах боломжгүй. Гэхдээ төрөөс цаашид хамгаалах байрыг бодит хэрэгцээнд тулгуурлан төрөлжүүлэх, гэртээ харих боломжгүй, хүн худалдаалах хэргийн хохирогч болсон хүүхдүүдэд зориулсан, удаан хугацаанд нөхөн сэргээх, хамгаалах үйлчилгээ үзүүлэх байрны хэрэгцээ үүсэхээр байна.
-Түр хамгаалах байранд хохирогчдыг хэд хоног байлгадаг вэ?
-Дээд тал нь ер хоног байлгахаар журамласан. Түр хамгаалах байрны зорилго нь аюулд байгаа хүнийг түр хугацаанд хамгаалах юм. Гэрч хохирогчийг хамгаалах хуулиар эрсдэлийн гурван түвшинг гаргасан. Эрсдэлийн түвшин өндөр буюу амь нас нь эрсдэлд орох нөхцөлд, байнгын аюул заналхийлэлд байгаа тохиолдолд тусгай хамгаалалтыг Гэрч хохирогчийг хамгаалах газраас үзүүлдэг.
Харин эрсдэлийн түвшин дунд, бага тохиолдолд хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчид үйлчилгээ үзүүлдэг ХТЭТ болон "Талита Ази" байгууллагын дэргэдэх хамгаалах байрнаас туслалцаа авах боломжтой. Мөн хохирогчид зөвхөн эдгээр байгууллагын хамгаалах байранд бус, өөрт аль ойр байгаа Нэг цэгийн үйлчилгээний төв, Түр хамгаалах байруудаас үйлчилгээ авах боломжтой.
Хамгаалан байрлуулах хугацаа нь 90 хоног хүртэл байдаг. Энэ нь хохирогчид үзүүлэх үйлчилгээний зөвхөн нэг төрөл нь юм. Яагаад урт хугацаанд хамгаалалтад авдаггүй вэ гэвэл хамгаалах байр нь халамжийн төв, асрах газруудаас ялгаатай үйлчилгээтэй.Хохирогчийн аюулгүй байдлын үүднээс утсан болон цахим харилцаа, гарч орох гэх мэт хязгаарлалтууд хийгддэг. Тиймээс эргэн хэвийн амьдралдаа орох нийгмийн амьдралд оруулахын тулд тодорхой хугацаа заадаг.
-Хамгаалах байранд ирсэн хохирогчдоос гадна гадуур байгаа хүмүүст үйлчилгээ үзүүлдэг үү?
-Тиймээ, хохирогчид Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуульд заасан зургаан төрлийн үйлчилгээнээс шаардлагатай үйлчилгээнд хамрагдах боломжтой. Одоогоор хүн худалдаалах гэмт хэргийн хохирогчдод шууд, цогц туслалцааг тасралтгүй үзүүлж буй ганц байгууллага гэхэд болно. 2003 оноос өнөөдрийг хүртэл 2000 гаруй хүнд туслалцаа үзүүлсний 1000 орчим нь хүн худалдаалах хэргийн хохирогчид бөгөөд тэдний 90 хувь нь охид, эмэгтэйчүүд, 81 хувь нь бэлгийн мөлжлөгийн зорилгоор худалдаалагдсан, үйлчлүүлэгчдийн хамгийн бага нь 13 настай байна.
-Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцдэг, энэ чиглэлд тогтвортой ажилладаг хэчнээн ТББ байдаг вэ?
-Гарын таван хуруунд багтахуйц цөөн. Манай улсад хохирогчид үйлчилгээ үзүүлж ажиллахад хүндрэлтэй олон асуудлууд байсаар байна. Тиймээс хохирогчид туслалцаа үйлчилгээ үзүүлдэг байгууллагын тоо нэмэгдэж чадахгүй байна.
-Цагдаа, мөрдөн байцаагчид хохирогчидтой хамгийн түрүүнд нүүр тулж уулздаг. Тэд хүн худалдаалах гэмт хэргийн талаар анхан шатны мэдлэг мэдээлэлтэй болсон уу?
-Сүүлийн үед энэ чиглэлийн сургалтуудыг их явуулах болсон учир мэргэжлийн хүмүүсийн мэдлэг мэдээлэл харьцангуй сайжирч байна. Гэхдээ Монгол улсын 21 аймаг 330 сум, дүүрэг хороодод ажиллаж байгаа бүх мэргэжилтнүүдэд хүрч чадаж байна уу гэвэл тийм биш. Хүртээмжтэй мэдээллийг хүргэхийн тулд бид сургалтыг академик болон цахим рүү шилжүүлэх ёстой.
Өмнө нь бид хэд хэдэн их, дээд сургуулийн нийгмийн ажил, эрхзүйч, сэтгэлзүйчид зориулж ХХГХ-ийн талаарх гарын авлагыг эрдэмтэн багш нартай хамтран боловсруулж, сургалтад нэвтрүүлж байсан. Тухайн мэргэжилтнүүдийн сонгон судлах, онцгойлж үзэх ёстой хичээлүүдийг академик түвшинд зааснаар шинээр бэлтгэгдэж буй мэргэжилтнүүд хохирогчтой шууд ажиллах боломж нэмэгдэх юм. Мөн салбаруудын давтан сургалтын төвүүд сургалтын модультай болох, байнга шинэчилж давтан сургалтуудыг явуулж байх хэрэгтэй.
-Манай улсад удаан хугацааны турш сэтгэл санааны хохирлыг барагдуулах хуулийн орчин байгаагүй. Энэ төрлийн хохирлыг хэзээнээс, хэрхэн барагдуулж эхлэх вэ?
-Журам саяхан батлагдсан байна. Энэ журмын хэрэгжилт сайн байх нь хохирогчдод ээлтэй. Сүүлийн үед өндөр төлбөртэй сэтгэлзүйн зөвлөгөө өгөх үйлчилгээний төвүүд бий болсон ч хохирогчдыг хэвтэж эмчлүүлэхэд улсын хэмжээнд ганц байгаа СЭМҮТ-өөс өөр үйлчилгээ үзүүлэх эмнэлэг байхгүй, үнэ төлбөргүй сэтгэлзүйн зөвлөгөө өгөх үйлчилгээ хөгжөөгүй. Тиймээс шинэ журмын хэрэгжилтээр ХХГХ-ийн хохирогчид зохих хохирлоо барагдуулах боломж нээгдсэн гэж үзэж байна. Бодит хэрэгжилтийг харах үлдэж байна.

-Хохирогчид бүх төрлийн (эрүүл мэндийн, хуулийн, нийгмийн халамжийн гэх мэт) үйлчилгээг шуурхай хүргэж чадаж байна уу?
-Өмнө дурдсанчлан ХХГХ-ийн хохирогчид зургаан төрлийн үйлчилгээг төрөөс үнэ төлбөргүй үзүүлэхээр хуульчилсан ч хэрэгжилт хангалттай бус. Эдгээр үйлчилгээг хэрхэн үзүүлэх талаар журмуудыг батлан хэрэгжүүлэхээр хуульд заасан ч ихэнх журам нь батлагдаагүй, батлагдсан цөөн хэдийн хэрэгжилт хангалтгүй байгаа нь хохирогчид хүндрэл учруулдаг.
Хохирогчид үзүүлэх үйлчилгээ гэдэг нь нэг хүнтэй уулзаад, нэг дуудлага аваад өнгөрөх зүйл биш, хамгийн багадаа гурван жилийн хугацаанд үргэлжилдэг. Олон улсын эрдэмтдийн судалж тогтоосноор хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон хүн хэвийн амьдралдаа орох хугацаа гурван жил хүртэл гэж тогтоосон байдаг.
Энэ гэмт хэрэгт өртөөд хэр удсан, ямар эрсдэлд өртсөн, дарамт шахалт хэр байсан, хохирогчийн өөрийн сэтгэлзүйн байдал, биеийн болон сэтгэцийн гэмтэл гэх мэт олон хүчин зүйлээс шалтгаалан илаарших хугацаа харилцан адилгүй. Бусад гэмт хэргийн хохирогчид нэг дор гурав хүртэлх гэмт хэргийн хохирогч болдог.
Харин ХХГХ-т өртсөн хүн нэг дор бие махбодын хүчирхийлэл, зодох, тарчлаах, залилах, хуурч мэхлэх, айлган сүрдүүлэх, гэмтээх, сэтгэцэд нь нөлөөлөх, хүчээр мансууруулах бодис хэрэглүүлэх, хүчиндэх, биеийг нь үнэлүүлэх, чөлөөтэй зорчих эрхийг хязгаарлах, хүчээр үр хөндүүлэх, боолчлолтой төсөөтэй байдалд оруулах, өрийн дарамтад оруулах гэх мэт олон гэмт хэргийн хохирогч болдог.
Иймд энэ гэмт хэргийн хохирогчид онцгой анхаарах, нөхөн сэргээх шаардлагатай. Тиймээс хохирогчийг маш сайн тайвшруулсны дараа удаах үйлчилгээнүүдийг мэргэжлийн үүднээс, дэс дараалалтай үзүүлэх шаардлагатай тул үүнийг заавал хэрэгжүүлэх нь хохирогч хамгааллын чухал ажил юм.
-Та бүхэн 2003 онд үйл ажиллагаагаа эхэлснээс хойш хилийн чанадаас хэчнээн хохирогч авчирсан бэ?
-Хохирогчийг эх орондоо эгүүлэн авчрах үйл ажиллагаа нь нэг байгууллагын биш, маш олон байгууллагуудын хамтын ажиллагаанд тулгуурлан явагддаг. ГХЯ, гадаад улсад суугаа ЭСЯ, Консулын газар, өргөмжит консул, цагдаа, тагнуул, хилийн шалган нэвтрүүлэх алба, Хүн худалдаалахтай тэмцэх Дэд зөвлөл, ОУБ, ТББ-уудын идэвхтэй хамтын ажиллагаагаар хохирогчийг эх орондоо аюулгүйгээр эгэн ирэх боломжийг бий болгодог.
Бид хамтдаа 2007 оноос хойш гадаадын 12 улсаас нийт 400 гаруй хохирогчийг авчирсан. Мөн ковидын үеэр 20 насанд хүрсэн хүн, нэг хүүхдийг Малайзаас эгүүлэн авч ирэх ажиллагааг зургаан удаагийн нислэгээр холбогдох төрийн болон ОУБ-тай хамтран зохион байгуулж байсан. Хамгийн сүүлд буюу энэ 2023 он гарсаар Лаос, Макао, Тайланд улсуудаас 15 хохирогчийг холбогдох төрийн байгууллагуудтай хамтран авчирлаа.
-Гадаадаас эгүүлэн авчирсан хохирогчдоос бусдад анхааруулж хэлэх сургамж юу вэ, юуг илүү анхаарах шаардлагатай вэ?
-Иргэд гадаадад ямар нэг аргаар очиж ажиллавал мөнгө их олно, Азийн орнуудад очиж үйлчилгээний газар ажил хийх боломжтой гэх найз нөхдийнхөө үгэнд итгэдэг. Гэтэл ХХГХ-ийн онцлог нь хохирогчийг элсүүлэгч болгон ашиглаж, өөрөөр нь дараагийн хохирогчийг элсүүлдэг. Чамайг нутаг буцаая, өөр хэдэн хүн олоод авчир гэж тулгадаг. Ингээд хүн өөрөө тухайн аймшигтай нөхцөлөөс гарахын тулд үгэнд нь итгэж, хэл ам гаргахааргүй, таньдаг хүмүүс рүүгээ холбогддог.
Гэвч хэзээ ч бодит, үнэн байдлыг хэлэхгүй, ирүүлэхийн тулд хуурч мэхэлдэг. Харамсалтай нь очоод нөхцөл байдал өөрчлөгдөж, бусдын эрхшээл дарамт дор, албадан ажиллаж, мөлжигддөг. Тиймээс хилийн чанадад явах бол аюулгүй байдлаа хамгаалахын тулд яах вэ гэдгийг бодох хэрэгтэй. Чиний очих цэг чиний бодож байсан газар биш байж болно гэдгийг хамгийн нэгдүгээрт анхаараарай.
Нэгэнт гаднын орныг зорихоор шийдсэн бол аюулгүй байдлаа хангах бүх асуудлыг судалж, тогтоосон байх хэрэгтэй. Тухайн улсын хуулийг сайтар судалж, хэлийг нь сурч, ажиллах, суралцах байгууллагатайгаа өөрөө холбогдож, зохих гэрээг албан ёсоор байгуулж явбал та өөрийгөө хамгаалж чадна. Хүн бүрт энэ гэмт хэргээс өөрийгөө болон ойр дотнын хүмүүсээ өртүүлэхгүй, урьдчилан сэргийлэх боломж байгаа.
-Та бүхэн хэчнээн хохирогчид өмгөөллийн үйлчилгээ үзүүлэв. Тэднийг өмгөөлж эхэлсэн нь төрөөс хохирогчид энэ үйлчилгээг үнэ төлбөргүй олгодоггүйтэй холбоотой юу?
-Ер нь бол тийм. Бид өнгөрсөн хугацаанд 237 хохирогчтой 89 эрүүгийн хэрэгт өмгөөллийн туслалцаа үзүүлэн ажилласан. Энэ оныг хүртэл хохирогчид төрөөс өмгөөллийн туслалцааг үнэ төлбөргүй үзүүлэх асуудал шийдэгдээгүй байсан. Энэ жил Хууль зүйн туслалцаа үзүүлэх хуульд өөрчлөлт оруулж, төлбөрийн чадваргүй сэжигтэн яллагдагч дээр нэмж, хохирогчийг үнэ төлбөргүй өмгөөлөх боллоо. Өмнө нь зөвхөн төлбөрийн чадваргүй сэжигтэн, яллагдагчдад л төрөөс үнэ төлбөргүй өмгөөллийн туслалцаа үзүүлдэг байв.
Хохирогч олон хохирол амссаны зэрэгцээ дийлэнх нь эдийн засгийн хүнд байдалд орсон байдаг тул өмгөөллийн зардлыг төлөх боломжгүйгээс хэргийг шийдэхэд тэнцвэргүй байдал үүсдэг байсан. Мэргэшсэн өмгөөлөгчийн тусламжтайгаар хохирогч хамгаалагдсан мэдрэмжтэйгээр асуудлаа шийдүүлж чаддаг.
-Хүмүүс яагаад хохирогч болоод байдаг юм бэ? Анхааруулах мэдээллүүд гараад байхад..
-Хүн худалдаалах гэмт хэрэг нь зохион байгуулалттай гэмт хэрэг. Тэгэхээр нэг хүн биш, нэлээд олуулаа нийлж, төлөвлөж, нарийн зохион байгуулж үйлддэг. Жишээ нь ажилд зуучлах, гадаадад ажиллуулах зар тавиад аль болох олон хүнийг бүртгэж, авч явахыг хичээдэг.
Явахаар сонирхож буй хүмүүс олон байх тусам явах хүмүүсийн хяналт багасаж, тавьж буй амлалтуудад итгэн, өөрөө л боломжид багтахыг хичээж эхэлдэг. Олуулаа байх тутам итгэл үнэмшил төрдөг. Хүн худалдаалах гэмт хэрэгт өртөх эрсдэлийн судалгаа хийхэд 35-аас доош насны залуучуудын 85 хувь нь гадаадад өндөр цалинтай ажил хийх эрсдэлтэй нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрсөн. Хүн худалдаалах гэмт хэрэгт хүйсийн, насны ялгаа байхгүй. Гэмт хэрэгтнүүд тухайн хохирогчид нийгмийн болон хувь хүний нөхцөлд тохирсон өгөөш хэрэглэдэг. Тухайн хүний хэрэгцээ, сэтгэл зүйд тулгуурлаж, амьдралаа өөрчлөх сонголт мэтээр ойлгуулан, зөвшөөрөхөөс өөр аргагүй боломжууд амладаг.
Хүн худалдаалах гэмт хэрэг гэхээр хүмүүс Монголоос гадагшаа авч явдаг гэж ойлгодог. Дотоодод энэ хэрэг гардаг уу? -Энэ гэмт хэргийн онцлог нь хилийн чанадад үйлдэгдэхээс гадна эх орон дотроо үйлдэгддэг. Дотоодод насанд хүрээгүй охидын биеийг үнэлүүлэх тохиолдлууд бий. ХТЭТ-ийн үйлчилгээ үзүүлсэн хохирогчдын 42 хувь нь дотоодод худалдагдаж, бэлгийн мөлжлөгийн хохирогч болсон байсан.
Тэдний тал орчим нь насанд хүрээгүй охид байв. Мөн гадаад иргэдийг Монголд авчран, мөлжлөгийн шинжтэй, цалин хөлсгүй, албадан ажиллуулсан тохиолдлууд гарсан. Бид Фижи улсын хоёр, Мьянмар улсын гурав, Филиппиний зургаан иргэнийг эх оронд нь буцаасан.
-Хилээр хүүхэд авч гарахад заавал итгэмжлэл хийлгэх ёстой юу? Хүүхдийг хэрхэн эрсдэлээс сэргийлдэг вэ?
-Тухайн хүүхдийн эцэг эх биш бол насанд хүрсэн хүн гадаад улсад зорчихдоо хамт яваа хүүхдийг асран хамгаалж явах итгэмжлэл хийлгэж, нотариатаар батлуулан баталгаажуулдаг. Насанд хүрээгүй хүүхдэд тавих анхаарал нэмэгдсэний нэг сайн жишээ нь энэ юм. Гэвч энэ нь бүрэн зохицуулж чадаж байна уу гэвэл үгүй. Одоогийн зохицуулалтаар нэг насанд хүрсэн хүн хэдэн хүүхэд хариуцаж авч явах хязгаарлалт байхгүй байгаа нь эрсдэлтэй.
Тиймээс тухайн хүүхдүүдийн аюулгүй байдлын үүднээс заавал хариуцаж авч явж чадах дээд тоог бодитоор зааж өгөх ёстой. Хоёрдугаарт итгэмжлэлийн хугацаа бүтэн жил буюу хэт урт. Тухайн хүн хүүхдийг хилээр авч гарахад хариуцаж байгаа болохоос бүтэн жил хариуцах үүрэг хүлээхгүй. Олон удаа дагуулж явбал тухай бүр нь итгэмжлэл хийлгэх нь зөв.
Итгэмжлэх зөвхөн нэг удаагийнх байснаар хүүхэд илүү бодитой хамгаалагдах боломж бүрдэх юм. Мөн итгэмжлэл хийлгэхэд болон хүүхэдтэйгээ хамт зорчиж буй хүмүүст хүүхдийг орхих тохиолдолд ямар бичиг баримт бүрдүүлэх, ямар хариуцлага тооцох талаар мэдээлэл өгөх хэрэгтэй.
-Ярилцлага өгсөнд баярлалаа. Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх ажилд тань амжилт хүсье.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх