DIY ФОТО: Шинэ жилийг ШИНЭХЭН ЧИМЭГЛЭЛТЭЙ угтацгаая


Сэтгүүлч Б.Намуун | YOLO.MN
2017-11-29

Шинэ жилийн үдэш бол тэр жилийн хамгийн сүүлийн өдөр бөгөөд хамгийн гайхалтай шөнө юм. Шинэ жил бол бараг хүн бүрийн хамгийн дуртай баяр. Шинэ жил дөхөхөөр гэр орноо, анги танхимаа, албан тасалгаагаа чимэглэмээр санагддаг биз дээ.  Хэрвээ тийм бол чамд зориулсан хийхэд хялбархан, харахад нүд баясгам шинэ жилийн чимэглэлүүдийг санал болгож байна. Хамтдаа өөрсдийн байгаа орчиндоо шинэ жилийн уур амьсгал оруулцгаая.

ЦААСАН ЦАГ

Хийхэд хялбар, харахад үзэмжтэй хөөрхөн чимэглэл байгаа биз.


ЛОНХОН ЧИМЭГЛЭЛ

Хоосон лонхоо зүгээр нэг хаячихалгүй ингээд алтлаг өнгөөр будаад мөнгөлөг цаасаар тоогоо бичээд тогтоочихвол харин ч нэг гоёмсог чимэглэлтэй болчихож байгаа нь тэр дээ.


ШИЛ ДҮҮРЭН ТОГЛООМ

Хэрэв та шил, пластик ваартай бол түүндээ гацуурны чимэглэлийг дүүргэж баярын ширээгээ чимэж болно. Улаан, хар нь шинэ жилийн үдэшлэгт гайхамшигтай харагддаг өнгө юм.


ОРГИЛУУН ДАРС

Томоос том оргилуун дарсыг ханан дээрээ буудуулвал ямар вэ дээ? Ханаа чимэглэх ганган арга шүү.


ЦЭЦГЭН ЧИМЭГЛЭЛ

Цэцгээр хийсэн даруухан чимэглэл. Ийм чимэглэл нэг томыг хийгээд өрөөнийхөө голд таазнаасаа унжуулчихвал хөөрхөн ч юм уу.


ГОЙМОН ГАЦУУР

Гадуур хаа сайгүй байдаг өөр өөр хэлбэр бүхий түүхий гоймонгуудыг зурагт харагдаж байгаа шиг нааж, будаад шинэ жилийн чимэглэл хийж тавиарай. Конус хэлбэрийн цаасан дээр гоймонгуудаа цэгцтэй, гоёмсог харагдах байдлаар нааж ногоон, улаан өнгөөр будаж гацуур мод хийгээрэй.


МОДОН МОРЬ

Гацуурандаа өлгөх хөөрхөн модон морийг ийм амархан хийж болно.


ЦААСАН МӨХӨӨЛДӨС


ЦАГААН БААВГАЙ

Хөвсгөр хөөрхөн цагаан баавгайг хөвөн, тоглоом ашиглан хийж болно.


ЖИЖИГХЭН НЭХМЭЛ МАЛГАЙ

Өвөл дулаахан малгайтай яах хэчнээн сайхан гээч. Тэгвэл тэр малгайгаа ийм бяцхан хэмжээтэйгээр хийж гацуураа чимэглэж болох нь ээ.

#NewYear #Decoration #DIY