Jisoo, Jennie, Lisa нар YG энтертайнментыг орхиж магадгүй


Б. Мөнхтуяа | YOLO.MN
2023-09-22

“BLACKPINK”  хамтлаг болон “YG Entertainment”-ийн гэрээ наймдугаар сарын эхээр дууссан.  Гэрээ дуусгавар болсны дараа хамтлагийн гишүүн Lisa  “YG Entertainment”-тай 40 сая долларын гэрээ байгуулахаас татгалзсан гэх мэдээ гарч тус хамтлаг цаашид бүрэн бүрэлдэхүүнээрээ байх эсэх нь ихээхэн эргэлзээ дагуулсаар байна. Харин өчигдөр Rose-с бусад гишүүд гэрээнд гарын үсэг зураагүй гэж албан бус эх сурвалж мэдээллээ. Харин тус мэдээллийн хариуд YG энтертайнмент "Одоогоор BLACKPINK-ийн гэрээг сунгах нь батлагдаагүй байгаа бөгөөд энэ талаар ярилцаж байна" гэсэн товч мэдэгдэл өглөө.

Эх сурвалж: soompi.com

#мэдээ